Малын гэрийг нь тойроод
Манан хүдэн татаг…
Манай хүүгийн мөрийг
Салхи бороо дараг... гэж Дэлгэрэнгүй»
ЗАНГИСАГ ҮГ
8 цаг 17 минутын өмнө Нийтэлсэн Т Эрдэнэбаатар1 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 56
Шүлэг
2012 оны 05-р сарын 16 Нийтэлсэн Т ЭрдэнэбаатарОддын тэртээд сэтгэлээ бэлчээвч олж үл үзнэ
Дэлгэрэнгүй»
Оготны нүд залгиагүй байлтай өөрийгөө гайхна
Дэлгэрэнгүй»
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 10
Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан
2012 оны 05-р сарын 13 Нийтэлсэн Т ЭрдэнэбаатарУурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан
МСЭ-ийн Гүйцэтгэх хорооны гишүүн П.Шинэбаатартай дүүргийн 90 жилийн ойд зориулан хийж байгаа номных нь талаар ярилцлаа.
-Таныг Налайхын зохиолч яруу найрагчдын тухай ном хийж байгаа гэж сонслоо. Энэ номынхоо тухай танилцуулаач?
- 1922 онд Налайхын уурхайг улсын мэдэлд шилжүүлсэнээр өнөөгийн Налайх дүүрэг үүсч хөгжсөн гэж үздэг. Тиймээс Налайхын үе үеийн зохиолч, яруу найрагчид маань дүүргийнхээ 90 жилийн ойд зориулж бүтээлээ эмхтгэн нийлүүлж бэлэг барихаар зэхэж байгаа юм. Налайх дүүрэг маань уурхай баялагийн охь, ажилчин ангийн өлгий нутаг байгаад зогсохгүй оюунлиг сэхээтнүүдийн ч нутаг байсаар ирсэн. Тухайлбал Налайх дүүргээс уран бүтээлийн гараагаа эхэлсэн зохиолчдоос төрийн соёрхолт зохиолч хоёр, соёлын гавьяат зүтгэлтэн гурав, МЗЭ-ийн болон Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолчид олноор төрөн гарсан байдаг. Нэр дурьдахын бол төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Гармаа гуай, Төрийн соёрхолт, ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав, Соёлын гавьяат зүтгэлтэн Сономын Лочин, соёлын гавьяат зүтгэлтэн Санжийн Пүрэв, Тоомойн Очирхүү, Загарын Сандагаа, Л.Төрбат гээд олон хүний нэр дурьдаж болно. Энэ хүмүүс маань 1960-аад оноос уран бүтээлээ эхэлсэн байдаг юм. Эднээс хойш үеийнхэн гэхэд л 60 гаруй зохиолчид байна.
-Налайх дүүрэгт зохиолчдын байгууллага хэдийнээс үүсч хөгжсөн юм бэ?
-Урьд нь бол би 1960-аад оноос зохиолчдын байгууллага Налайхад байгуулагдсан байх гэж бодож байсан юм. Саяхан номынхоо ажлаар соёлын гавьяат зүтгэлтэн, шинэ үеийн утга зохиолын томоохон төлөөлөгчдийн нэг гэж зүй ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн зохиолч Санжийн Пүрэв баавайтай уулзах үеээрээ энэ тухай зориуд асуусан юм. С.Пүрэв баавай бас хэдэн онд байгуулагдсаныг нь сайн мэдэхгүй юм билээ. Тэдний үед МЗЭ-ийн 19 үүр гэж байсан юм билээ. 1965-1970 оны хооронд С.Пүрэв баавай үүрийн даргаар нь ажиллаж байсан гэсэн. Тамга нь одоо хүртэл өөрт нь хадгалагдаж байгаа юм билээ. Тухайн үед зохиолчдын байгууллагыг уурхайн захиргаа, МХЗЭ-ээс ихээхэн дэмждэг байсан гэсэн. Тухайлбал “Уурхайчин” сонин дээр залуу зохиолчдын зохиол бүтээлийг нийтлэх, уулзалт хийх өрөө тасалгаа гаргаж өгдөг байсан юм билээ. Ингэж дэмжиж байсны үр дүнд манай налайхаас идвэхтэн бичигчээс эрдэмтэн зохиолч, уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан байх. 1980-аад оны сүүл үеийг бол би сайн санадаг юм. Тэр үед зохиолчдыг дэмждэг дорвитой газар байгаагүйгээс тэрүү нэг нэгнийхээ гэрт ээлжлэн цуглаж шүлэг зохиолоо хэлэлцдэг байсан. Манай гэрт хэд хэдэн удаа зохиолчид цуглаж халуун дулаан яриа өрнүүлж, шинэ шүлгээ нэг нэгэндээ уншиж өгдөг байсныг санаж байна. 90-ээд оны хүнд хэцүү үед ч уран бүтээлчид маань энэ уламжлалаа алдаагүй юм даг. 2000 оноос хойш нэг хэсэг нам жим байж байгаад саяханаас үйл ажиллагаагаа сэргээж Чандмань цогцолборын захирал А.Тулгыг тэргүүнээр сонгосон байгаа. Энэ хугацаанд хэд хэдэн удаа уулзалт хийсэн, хүүхдийн яруу найргийн тэмцээн явуулсан.
-Ном бүтээх ажилд хэр олон хүн оролцож байгаа вэ?
-Энэ бол нэг хүний ном биш хамтын бүтээл. Жар орчим зохиолчийн шилмэл бүтээлүүд орно. Мөн МСЭ-ийн Налайх салбар, Налайхын амьдрал сонин, Налайх телевизийн хамт олон оролцож байгаа. Ном бүтээнэ гэдэг гурван том буяны нэг болхоор энэхүү буяны үйлсэд маш олон хүн оролцож байгаад баяртай байгаа. Мөн ивээн тэтгэх хэлбэрээр ном бүтээлцэхэд оролцож болно. Энэ боломж нээлттэй. Бид ном бүтээхэд оролцсон бүх хүмүүсийнхээ нэрийг номондоо оруулж мөнхлөх болно. Учир нь энэ ном өөрөө түүх болж үлдэх ном. Дараагийн эмхтгэл хэзээ гарахыг хэлж мэдэхгүй. 1960-аад оны үед “Уурхайчны алдар” гэдэг яруу найргийн хоёр жижиг түүвэр гарч байсан юм билээ. Түүнээс хойш тавиад жилийн дараа л манай энэ ном гарах нь байна шүү дээ. Энэ завшааныг ашиглаад хэлэхэд Загарын Сандагаа, Чанравын Зоригт, Шагдарын Гэндэнжав, Жанчивдоржийн Дашзэвэг, Дашдэндэвийн А.Адъяа, А.Палам, Санжийн Цэрэн, Балжидын Хаянхярваа, Шолохов хочит Балдандорж, О.Сэрээнэн, Дэмбэрэл багш, Шагдар, Санжаагончиг, Лувсандаваа, Бурмаа зэрэг хүмүүсийн үр хүүхэд, ах дүү хамаатан садангийн хүмүүс байвал бидэнтэй nuudelchin_sh@yahoo.com, 91357484 гэсэн утасаар холбоо барих буюу Налайхын амьдрал сонин дээр ирж уулзаж болно. Мөн 1970-1990-ээд оны хооронд уран бүтээл туурвиж байсан одоо уран бүтээл хийж байгаа хүмүүсийг ч бидэнтэй холбоо бариарай гэж хүсэх байна.

0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 23
АЛТАНХАН СҮЙХ
2012 оны 05-р сарын 11 Нийтэлсэн Т Эрдэнэбаатар0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 20
Алтан харгана
2012 оны 05-р сарын 11 Нийтэлсэн Т ЭрдэнэбаатарӨндөрхөн шилбэтэй алтан харганын
Өлмий доор нь нэвсийж байна
Өвлийг талтай нь гишгэлээ гэх шиг
Өндөлзөн гунхах алтан харгана
Дэлгэрэнгүй»
1 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 62
“Усны сар”
2012 оны 04-р сарын 28 Нийтэлсэн Т ЭрдэнэбаатарНогооны чийг сэрүүн хоносон
Дэлгэрэнгүй»
Намар л явсан шувууд зүүн зүгээс ирсэн
Надаас нисэхдээ ч тэр зүгт дэргэдэг
Дэлгэрэнгүй»
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 130
ДУУНЫ САЙХАН ЮНДЭН (Хөгжмийг Ш.Өлзийбаяр, Дуучин Бурмаа шүлэг Ц Түмэнбаяр )
2012 оны 04-р сарын 05 Нийтэлсэн Т Эрдэнэбаатар0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 50
Намар
2012 оны 03-р сарын 23 Нийтэлсэн Т Эрдэнэбаатар9 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 262
Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө
2012 оны 03-р сарын 02 Нийтэлсэн Т ЭрдэнэбаатарЖ Раднаадаргиа багш минь намайг анх шүлэгт донтуулсан хүн билээ Т Эрдэнэбаатар Дэлгэрэнгүй»
4 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 208
Сүүлчийн удаа…
2012 оны 02-р сарын 24 Нийтэлсэн Т Эрдэнэбаатар… Аргагүйн эрхэнд
тэр худлаа хэлсэн. Гэвч бидний хэн хэн нь нэг л өдөр үнэнд гүйцэгдсэн. Дэлгэрэнгүй»
3 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 169
Чиний үнсэлт намайг…
2012 оны 02-р сарын 22 Нийтэлсэн Т ЭрдэнэбаатарӨөрийгөө эмэгтэй хүн гэдгээ илүү мэдрэх шиг, бүр онцгой бүсгүй
гэх хөөрүү бодол төрөх юм. Онгироо байгаа биз Дэлгэрэнгүй»
9 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 430
Тэмээний нулимс шиг эх орон
2012 оны 02-р сарын 12 Нийтэлсэн Т Эрдэнэбаатар8 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 297
-Цасны хүн -
2012 оны 02-р сарын 12 Нийтэлсэн Т Эрдэнэбаатарцасны бүсгүй болох ч юм билүү. Дэлгэрэнгүй»
10 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 375
ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО…
2012 оны 01-р сарын 27 Нийтэлсэн Т Эрдэнэбаатар өөрөөсөө
урваад хорин жил, өрөөлийг хордуулаад мөн төдий жил” болж Дэлгэрэнгүй»
2 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 241
Шаналангийн нөмөрт шүлгийн номноос
2012 оны 01-р сарын 21 Нийтэлсэн Т Эрдэнэбаатар2 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 250