Цэцэг оноогүй бороо : мөхөөлдсөнд дуртай ламаахай
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

мөхөөлдсөнд дуртай ламаахай

                                              Ээж

Ээжийг ирээгүй байхад

Эль хуль байдаг манайх

Эрт ирсэн ч аав маань

Энд тэнд зогсож холхидог

Унтаа ах муур шиг цагираглаж

Уйланхай эгч ном шагайж сууна

Гал тогоо чив чимээгүй

Гарсан орсонч дув дуугай

Усны дусал дуслах нь хүртэл

Уйтгарыг улам нэмэгдүүлдэг юм

Хөлийн чимээ өгсөх андашгүй

Хөөр баяр зэрэгцэх барагдашгүй

Цагираглаж хэвтсэн ах хэдийн

Цамцаа өмсөөд үүд рүү гүйнэ

Цаанаа л нэг эгч баяртай

Жингэнсэн ая амандаа аялна

Холхиж ядсан аав

Хойморт очоод тухална

Энэ гэрийн хамаг дулаан

Ээжтэй минь явдаг юм даа

                           хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
[KeNTo]

hi http://ulife.blog.gogo.mn

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)