Цэцэг оноогүй бороо : Хамаг бүхэн сэрүүн байхад
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Хамаг бүхэн сэрүүн байхад

                       Хамаг бүхэн сэрүүн байхад 

 Хөршийн цонх гэрэлтэй байхад

 Хөгжим  дээр  хангинаж байхад 

 Хөлчүү эр орилж явахад

 Хөөе чи унтаарай гэх юм

 Ээж аяга угааж зогсоход

 Эгч ном уншиж суухад

 Эмээ эрхээ эргүүлж хэвтэхэд

 Эрт унтаарай хүү минь гэх юм

 Хамаг бүхэн сэрүүн байхад

 Харин намайг л  унтуулах  гэх юм

 Дайснаа дарсан баатар болох гэдэг юм

 Дандаа л эрт унт гэх юм

 Өглөө намайг сэрээх гэдэг

 Үнээ саахаас ч хэцүү гэх юм

 Үүрэглэсэн намайг сэрээх гэдэг

 Үүрч явахаас ч хүнд гэлцэх юм


start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)