Цэцэг оноогүй бороо : , Дандар баатар над шиг
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

, Дандар баатар над шиг

                               Дандар баатар над шиг 

 Дандар баатар

 Над шиг байхдаа

 Дажгүй хүү

 Байсан гэнэ лээ

 Далан настай  

 Миний эмээтэй

 Давгүй хөөрхөн

 Найзалсан гэнэ лээ

 Хурганы бэлчээрт

 Хамт явахдаа

 Хуруугийн нь хүртэл

 Гэмтээхээс айдаг

 Үеийн нөхөдөө

 Шоглочихдог мөртлөө

 Үс гэзэгнээс нь

 Чангаагаагүй гэдэг

 Хожим тэгээд

 Холын холд

 Явсан гэсэн

 Дайн тулаанд

 Дархан баатар

 Болсон гэсэн

 Дандар баатар

 Над шиг байхдаа

 Дажгүй хүү

 Байсан гэнэ лээ

 Даанч харин  

 Далан настай

 Миний эмээг

 Тоогоогүйн нь л

 Тоогүй дээ


start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)