Цэцэг оноогүй бороо : Шидэт эмээ
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Шидэт эмээ

                               Шидэт эмээ

 Дунд голын гүүрэн дээр

 Дурандаж суудаг эмээ бий

 Дуулгаваргүйчүүдийн гэрт

 Дуртай гэгч  хүрээд ирнэ

 Заваан айл хаана байна

 Залхуу хүү хэн байна

 Замаар яваа хүмүүсээс

 Заавал асууж сураглана

 Хэрвээ тэгээд мэдэх юм бол

 Хэрэг болгоод ирэх юм бол

 Хэн ч харсан гайхмаар

 Хэнээт явдал өрнөнө

 Аяга тавгууд  угаагуурт орж 

 Алчуур  бүгдийг өнгөлж тавина

 Сандал ширээ цэгцтэй болж

 Саваа мод хивсийн гөвнө

 Ор дэвсгэр цэмцгэр болж

 Оёдлын  машин байрандаа очно 

 Хэрэг явдал ингэдэг учраас

 Хэрэггүй биз дээ найз аа 

 Хэзээ ямар цэвэрч  байх нь

 Хэтдээ бидэнд тусгай даа

                           ,

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)