Цэцэг оноогүй бороо : Би явлаа
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Би явлаа

Би явлаа

Бунханд мэргэдийн сүнс

Буцах дургүй бүгнэ

Бурханд олны сүсэг 

Буян хишгээр сүлэлдэнэ

Зүйдэл заагаараа салсан 

Зүрхний цагаан бодол

Зон олныг бүхэлд нь

Зөн билгээрээ хучна

Хонин сүүл  чоно даллаж

Хотны захад өт өтлөхөд

Хонхтой бойтог хөлд орж

Хомтой тэмээ хэлд ордог

Ороо нь орсон буурын

Омог хүслээр хөлөглөж

Одоо зогсоо  хэвээр

Он тооллоор довтольё

Бүсгүй зовлонг тойлохоор

Бүрхэг тэнгэр уйлагнана

Бүгээн амьдрал бараадаж

Бүлээн амь зүтгэнэ 

Бунханд сүнс бүгнэ

Бурханд сүсэг тарчилна

Буурал царс өмхрөх цагаар

Буцаж ирнэ

Би явлаа


start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
***ЛуНа***

схан бичжээ...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)