Цэцэг оноогүй бороо : Чамд
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Чамд

Чамд

Чиний өргөс орсон орон зайг Мойног хуруу зөөлөн гунигаар чичлэн Өдөөр эрхлүүлэх шинэхэн амрагаа орчлонгийн мухраас эрэв Чамд би тунихдаа Чиний эмзэглэл дуслуулж одсон зээрэн зөргөөр Тугалган од хөндүүрлэн ширтэх бүрэг үдэш Сэтгэлдээ эвлүүлсэн гэрлээр цаг хугацааны өнцөг Булан бүрийг тэмтрэв Чамд би тунихдаа Өндгөн сартайд дэвүүрээ нөхсөн цагаан эрвээхий Мөлхөө уруулын янзаган толбоор зайгүй бөгжлөн Ураг барилцсан тэнгэрийн солонгыг бачимдахдаа хөвлөө Чамд би тунихдаа Чиний үнэгэн харцаар хоосолсон эвэр хундагаар Нарны булгаас хутган Гэнэн бодлоор үерлэх эрхэмсэг бүсгүйн инээдтэй тулган Самуун салхи аяны богцондоо дүүргэн шөнө уртыг гайхав Чамд би тунихдаа Хэнзхэн учралд торойсоор бүдэгрэх хуримын өдрөө Чиний гоёлын үгээр нэвширтэл будаад Сүүдэр нь хөлд тээглэгдэх үхэр чулууг хагацлаар хагалав Чамд би тунихдаа Хатгуураа даахгүй хэдгэнэд тавиланг нь үүрүүлж Холтос нимгэрсэн өмрөх модны үзүүр лүү Хөхүүл шарагчин ховс одсон шивэгчин шумуулаар дөхүүллээ  

Чамд би тунихдаа

Т Эрдэнэбаатар 

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
***ЛуНа***

гүйцээхгүй юм уу тэгээд...???

Болормаа (зочин)

Энэ үнэхээр сайхан шүлэг болжээ.Төрмөл хийгээд таримал шүлэг андашгүй дээ.Эрдэнэбаатар ахдаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье...иний эмзэглэл дуслуулж одсон зээрэн зөргөөр

тугалган од хөндүүрлэн ширтэх бүрэг үдэш

сэтгэлдээ эвлүүлсэн гэрлээр цаг хугацааны өнцөг... гэсэн мөрүүд тансаг юмаа...

Шувуухай

надад сайхан санагдлаа

баярлалаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)