Цэцэг оноогүй бороо : Замчин
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Замчин

                                        Замчин

Цаг хугацаа эрхшээсэн

Он түүхийн хөтөч

Царигт хос замын

Алх мөрөлсөн оточ

Ертөнцийн дөрвөн улирлыг

Ааг бяраар номхуулдаг

Ер бусын хүмүүс

Эдлэн болсон замынхаа

Эзэн байж чадсаных нь төлөө

Дэр модны тоогоор шүлэг бичэж

Дэлхийд та нараараа би гайхуулах гэсэн юм

Цолмон одтой үүр шөнөөр

Цонхон цаагуур нь галт тэрэг өнгөрхөд

Зүүдээ хугаслан сэрдэгээ

Зүгээр л жаргал гэж санадаг

Алдар горилоогүй

Ажилчин хүн замчин таны

Асгаруулсан хөлсний дусал болгонд

Монгол минь багтдаг

Баянбуурал       М ЖАРГАЛСАЙХАН

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)