Цэцэг оноогүй бороо : Галт тэрэг
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Галт тэрэг

                                        Галт тэрэг

Цагаан үүрээр

Цаг онилон

Хөв хөх уулсын

Хөндүүр мананг исгэж

Цэв цэнхэр утаагаар

Цэцгэн хээ урлан

Цул эргэлдэн

Цурам зогсолтгүй

Гүрвэлзэн гүвээ ороох

Галт тэрэг

Наран зөрлөгөөр

Сувих агшинд

Намрын өнгөтэй

Салхи хахчин

Ботгон зэргэлээг

Дэрс гижэгдэн

Бодохуйд тэр

Амраглахын дохио

Төөрсөн шувуудын

Бодол  тарнидан

Төгрөг сарны

Сүүдэрт  чичрэх

Хөгшин улиасны

Хөмсөг тэнийлгэн

Галт тэрэгний дуу

Газраар дэгдэнэ

       ПЧ  2 ийн          Замчин     Т  Эрдэнэбаатар

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Сүйжин - Гэрэл байж л харанхуй байдаг

Зүрхэнд ойр тул, ухаанд тунчиг ойр билээ,,, Расул Гамзатовын дөрвөн мөртүүд дотор амьдралын галт тэрэгийн тухайд утга уянга төгс бичсэн байдаг, таныг сонирхож уншаасай гэж хүслээ.

Шувуухай

...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)