Цэцэг оноогүй бороо : Нэр амь
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Нэр амь

                                 Нэр амь

Нэргүй толгод мэт чимх орчлон

Нэрээр минь дуудахын цагт уул мэт болно

Орчлонгийн тооно мэт зүүдэнд харагдах

Орхиод явсан ч зүрхний минь нулимс тунадаг аа

Онож ирсэн төөрөгний

Овог мэт нэр мэт улбаа

Одны туяанд намайг

Олоод л ирсэн

Ондоо хэнийх ч биш минийх

Орчлонд нэрийн минь хуудас мэт

Эхээс намайг гаруут

Инээмсэглэлээ миний дуугаар сарниаж

Тэнгэр аав ээж хоёр уужирсан

Тэр хором хугацааны төлөө

Чийг зуусан өвсөн дундуур

Хөл нүцгэн алхах

Чинэсэн хөх мэт сэтгэлээр санах

Чимх дэлхий мэт тэр л газрын төлөө

Тэмээнээс тэмдэгтэй явах сан гэж боддог

Тэнэмэл салхинд ч сэтгэлээ суулгаж аргаддаг


start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)