Цэцэг оноогүй бороо : Сүүдэр
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Сүүдэр

                                                 Сүүдэр 

Малгайлан буух цасан дунд

Манцуйтай хүүгээ тэврэн

Мандах нарны бараа чиглэн

Малын зоон дээр нүүдэллэн яваа

Миний эх орон 

Мэлмэрэн уйлаж байна 

Манантай өдрийн маргаашийг хүлээн

Мацаг барин мансууран бужигнах 

Малчин төрийн хийморийн дарцаг

Маш олон жил бөхийж удлаа

Миний эх орон  

Мэлмэрэн гашуудаж байна

Луу ороосон баганатай сүлдэнд

Сүү өргөсөн эхийн сэтгэл

Сүүлээн шарван дагах ноход

Сүмийн үүдэнд олширсон байна

Миний эх орон

Мэгзэм мааниа уншиж байна

Босгоон давахгүй бодлоороон гоочлуулсан

Богдын төрийн бор авдаранд

Алсын усуудаар алтаан ухуулахгүй

Амьд хууль амьсгалж байсан

Миний эх орны

Мэлмий нээх

Миний эх орны

Мэргэд нь хаана байна  

                                                             М Отгонбаяр

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)