Цэцэг оноогүй бороо : Чилсэн сэтгэл -2
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Чилсэн сэтгэл -2

                                                  Чилсэн сэтгэл -2

Гүйгүүл холын
Гүнж…
Үймэрсэн сэтгэлийг
Үймүүлэгч…
Нарны зүүд үзэгдэж
Надаас сарны зайтай оршино
Жаварлаг харцанд нь сул навч шиг хөвсөн ч
Жамын хөлд тавилан зөрдөггүй
Лам шувууны дуунд нялх ногоо сандарч ургах
Лхасын зандан шиг хаврын үнэрээр
Хайр нэвчсэн миний сэтгэл
Хачин зөөлөн болно
Алхаа дуулдах хажууд ч зүг бүрэнхий хол
Амраг сэтгэл байдаг
Муруй дүрс шиг дурлалд буруу байхгүй
Муутуу цааснаа шүлэгч бийрээр зурж жаргана аа           Б Баярмагнай
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
болорхон (зочин)

Энэ ёстой сайхан шүлэг байнааааааа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)