Цэцэг оноогүй бороо : Бух тэрэг
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Бух тэрэг

                                                 Бух тэрэг

Тулганд солонгрох гал

Түр зүүрмэглэх өглөө

Бух тэргний дохионд

Бүжин зэрэглээ явгарна

Тоорцог толгодын цаана

Тооно алдлах өрхний

Томсон оосорыг имэрч

Торгон салхи үнэртэн

Шулганах ээрүү болжмор

Шурагчин гунихаа умартан

Будант цагын чичрээнд

Бух тэрэгтэй өрсөн

Сүүлчийн чингэлэг мөшгөн

Сөрөх салхинд гуйвчин

Сүүдрээ харан харан

Сөөмхөн сүүлээр бас дэвэн

Тэнгэрийн нар төөрөм

Тэрлэггүй модод сүлжин

Золбин жавар эцээн

Зоргоор цааш одох

Буцах л хаягтай

Бух тэрэг

                                                      Т Эрдэнэбаатар

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
нууц (зочин)

Сайхан шүлэг болжээ.Торгон мэдрэмжтэй юм аа.Ианд амжилт хүсье

Сүйжин - Гэрэл байж л харанхуй байдаг

Мөнхөд уяатай байх нэгний хамгийн хайртай гэр нь байлаа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)