Цэцэг оноогүй бороо : Харих гэтэл...
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Харих гэтэл...

    Харих гэтэл...              


Харих гэтэл

Намар болж хяруу унаад

Даарсан өвснүүд

Ганцаардлын тухай

Найрал хөгжөөгөөд

Харих гэтэл

Өвөл болж ,цас ороод

Дагжсан модод

Миний ижий шиг

Бууралхан санагдаад

Харих гэтэл

Хавар болж ,шувууд жиргэлдээд

Хөөрхөн яргуй

Охины минь даашинз шиг

Өнгөөр нүдлээд

Харих гэтэл

Зун болж ,гол ус цэнхэртээд

Холын уулс

Аав шиг минь

Амгалан санагдаад

Харих гэтэл

Буга урамдаж

Навчис үймүүлээд...

Харих гэтэл

Цасан дээр

Гөрөөсний мөр үзэгдээд...

Харих гэтэл

Аяншсан торгууд

Явгалж алхаад...

Харих гэтэл

Голын ёроолд

Загас амарч харагдаад...

Харих гэтэл... Харих гэтэл...

                                           Л Ганзул

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
Баяртай,

сайхан...

Bicheech (зочин)

ta mundag yumaa

Simple

Гоё шүлэг байна аа...

bolormaa (зочин)

Зул ахын энэ шүлэг сайхан байна.ингэхэд та минь хаагуур байнаа.Таныг санадаг. таниас улам ихийг хүлээдэг хэдэн дүүтэй гэдгээ мэдэх үү.таны "Нэгэн цагийн галбир" одоо ч миний ширээн дээр байна.Яг л энэ хэвээрээ дотроосоо гэрэлтэн тунгалагшиж сайхан шүлгээр цангаа юуг тайлаарай..амжилт хүсье

Шувуухай

Л Ганзул... Сайхан хүн байхаа та
Таньд гэгээн тунгалаг бүхнийг ерөөе

love in Shakespeare

Харих гээд харж чадахгүйнээ хэхэхэ
Тун сайхан шүлэг байна

bayasgalanttashir_100@yahoo.com (зочин)

Angii mini and haana yu hiigeed l harij chadahgui yavna daa. Harih getel hachin goyo shuleg torood terelseer l suuna uu?
Neg harina bgaa zulaa? kkk
haraa!!!

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)