Цэцэг оноогүй бороо : Сэтгэлийн анир
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Сэтгэлийн анир

Өнчин шөнө

Орог саарал шөнийн харанхуйд

Орь ганцаараа санаашран алхахуйд

Солбиж гишгэх хөлийн минь дор

Сарны туяа согтуу мэт гуйвж

Мөчрөөсөө салсан өнчин навчис

Мөнхөрлийн тухай сэрүүн зүүдлэнэ...

Миний сэтгэл яг л үүн шиг зовиуртай байлаа Чиний холдон одсон тэр л зүгээс нэг их зөөлөн, бүлээн агаар үлээх мэт ч сэтгэлийн минь орон зайд хоргодсон жихүүцлийг арилгаж үл чадна. Ингэж бодохоор ,чи бид хоёр бие биенээн дүүргэж чаддаггүй байсан бус уу. Тиймдээ ч ганцхан удаагийн эв эвдрэлээр газар, тэнгэртээ багтахаа больсон мэт авирлацгааж , гомдлын үгс хайргүй унаган , зүрх зүрхнийхээ цохилтыг сонсож үл чадах  болсоон. Шалтгаан нь тун өчүүхэн . Ердөө л миний  тэмдэглэлийн дэвтрийн завсарт байсан олнын танил, манайхны од гэж нэрлэдэг бүсгүйн тансаг үнэртэн шингээсэн , чамин хийц ,бичлэг бүхий нэрийн хуудас . Хүн хүндээ өгч, авч л байдаг тэр жижигхэн хатуу цаасыг байх ёстой газарт нь биш , хамгийн нандин  зүйл, нэгэн насны минь зорилго болсон шүлгийн дэвтрийнхээ завсарт хадгалсанд хэргийн учир оршино.Үнэндээ бол халаас саваа тэмтрэхээс  төвөгшөөн, барьж явсан дэвтрийхээ  завсарт хавчуулаад  л мартчихсан . Одоогоос нэг жилийн өмнө чамтайгаа танилцахдаа ч  нэрийн хуудсыг  чинь мөн л энэ маягаар дэвтрийнхээ завсарт хавчуулж билээ. Арай хожим нь дахин олонтаа учирцгааж , улмаар бие ,биедээн уусан шингэсэн нэгэн үдэш , Энэ дэвтэр миний өнөөдрийг хүртэл эрхэмлэж ирсэн хамгийн нандин зүйл. Анх удаа л чиний минь нэрийн хуудас хадгалагдсан .Тийм болохоор миний шүлгүүд улам ч яруу тансаг болж байгаа шүү дээ  хэмээн уяран өгүүлсэн минь тодоос тод санагдана. Чухамдаа чиний шунхан  улаан  уруулыг даван урсах гомдлын үгс, уур, уцаарын мөс гялтганах нүдний чинь харц ингэж сануулсан

Өлмий дороос өөдөө асах

Өнчин тэр навчисын чимээнээр

Тэнэгхэн одод зурсхийн харваж

Тэнгэртээн зул мэт жарган

Хорьдын саран нүцгэн биеэ

Хорголжин үүлсийн цаагуур нууна

Тийм ээ Миний бичсэн шүлэг бүрээс  чамайг хайрласан их хайр гэрэлтэж, дурлалын дууч , Расул Гамзатовын нэгэнтээ гэргийдээ  зориулан дуу алдсан шиг Би төмөр замчин биш  Би төгөлдөр Заяачин хэмээх дөхөж байж дээ. Хүмүүсийн дунд од хэмээн нэрлэгдэж, царайлаг хөөрхөн төрснөө ид хав болгон, гэрэл гэгээ цацруулах мэт тэргүүн дээгүүр,нисэх адил ихэмсэг хөнгөн алхах тэр бүсгүй, чиний минь дэргэд ердөө л үзэгдэл төдий байсан сан. Бид хоёрын хэдхэн мөчийн уулзалт уран бүтээлийн тухай яриагаар үргэлжилж, нэрийн хуудсаа солилцсон  төдийгөөр өндөрлөж билээ. Үзэгдэл ч тэгээд л дуусдаг  шүү дээ. Хайр их байх тусмаа харыг дагуулдаг  хэмээх ярилцах нь бий. Тийм ч юм болов уу

Од ч үгүй сар ч үгүй

Орчлон гэдэг хагас өнчин

Шар намрын гүн шөнөөр

Шархалсан бүхэн бүтэн өнчин

Өөрийгөө ч танихгүй будилж яваа

Өр зүрх минь ч бүр өнчин...

Би чинийхээ зүг алхлаа . Өмнөөс нэг л зөөлөн , танил бүлээхэн агаар үлээнэ. Хорьдын саран хорголжин үүлсийн цаанаас аниргүйхэн шагайж, замын дагуух улиасны навчис урам өгөх мэт зөөлөн сэрчигнэнэ. Навчис бүхэн ч тасардаггүй ажээ.


                             Ган зам сонин  Л Сэнгээ
start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Ц.Санчирмаа

Гайхалтай.сайхан бичжээ.

Шувуухай

Сайхан юмаа
сайхан бичиж...

html (зочин)

hi ih goy shulegnuud bna.Unchin shunu niitlel iluu ih taalagdlaa.Ta uuruuu bas zohiodog uu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)