Цэцэг оноогүй бороо : Хаалганы наана
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Хаалганы наана

Хүйтэн уруул үс нь дээр үнсээд хөлийн чимээ цааш холдоход

Хаалганы бариулаас би бодлоороо чангааж

Хариулахгүй явуулахгүй гэж өмчирхүү сэтгэлдээ хашгирлаа

Тас гээд хаагдсан хаалганы наана

Тайрмал үстэй жижигхэн охин

Танилындаа очхуу, эндээ хонохуу гэж

Тал татсан тамхитай нь ярилцаад хоцорлоо

Машины чинь чимээ буудлаас холдосхийж

Маргааш мэт гарцаагүй амьдралруугаа чи одлоо

Магадгүй эргэлтгүйгээр эрсхэн шийдсэн ч гэлээ

Маргааш үгүй гэхэд нөгөөдөр чи намайг үгүйлэх нь тодорхой

                                           Эрдэнэбаярын Янжиндулам

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
Yanjindulam (зочин)

Баярлалаа

Дэвхрэг (зочин)

үгүүмаа гэхэд нөгөөдрийн маргааш бол алзахгүй үгүйлнэ хихи

Bodolxon

үгүйлэх байхөө. Нээрээ энэ Айлгах аавтай Арслангийн зулзага нь яасан хөөрхийн. Явж байгааг нь хараач хэхэ

Уудамын ЭЭЖ

ингэж явуулах үед уйлмаар гэцүү санагддаг

Oyun (зочин)

Ingej duralsan hunees ih l shuleg zulgaaj uldeh heregtei sanagdlaa

эхнэр (зочин)

эхнэртэы хүнтэы орооцолдвол гэж

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)