Цэцэг оноогүй бороо : Он цагийн галт тэрэг
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Он цагийн галт тэрэг

Он цагийн галт тэрэг 

Шөнө дөлөөр довтолгох

Он цагийн галт тэргэнд нойр ноцно...

Хувь заяаны зөрлөгт учирсан

Хөөрхөн охин моносын цэцэрлэгт намайг хүлээгээ...

Хувь заяаны зөрлөгт үлдсэн

Хөвүүн дурсамж араас нэхнэ

Орог үдшийн халиун манан

Бодол дарж хөвсийгөөд

Он цагийн галт тэрэг

Харанхуй сүвлэн цааш довтолгоно

Улаан дэнлүүний гэрэл үнсэж

Эрвээхэй дурлалдаа шатна

Учралын эгшиг , хагацлын дууль

Он цагийн галт тэргэнд хөврөнө

Цаг хугацааны алтан хээн дээр 

Яруу найрагчид шүлгээ бичнэ

Цадиг өгүүлсэн хөшөө баримал

Ирэх буцахын зөрлөгт үлдэнэ

Сэтгэлийнхээ алтан хуураар зорсон

Эрхэмсэг гунигаа нөмөрч суунам би

Сэмхэн мартагдахын хуучин хаалга

Энлэнгийн наахна дэлгээтэй байна

Он цагийн галт тэрэг

Түүний л зүг довтолгоно

Би үл эмээнэ...

Он цагийн галт тэргээр богинхон аялахдаа

Орчлонтой чацуу бурхан бүтээлээ

Он цагийн галт тэргээр мөнхөд  аялахаар

Орчлонгоос урт настай өөрийгөө бас бүтээлээ

                                                Л  Ганзул

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
13

Баярлалаа..

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)