Цэцэг оноогүй бороо : Хөх уул
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Хөх уул

Азарган дэлт саарал                       Хөх уул

Гөлөг ноолохоос өмнө

Солонго цувруулан

Гүйж л  яваа хүн

Алхах дургүй

Ерэн есөн толгодыг

Хөл нүцгэн давчихаад 

Эрхээ мартан

Гүйж л  яваа хүн

Алхах дургүй

Сар хүзүүдсэн амрагийнхаа

Хөрвөөсөн газрыг хайгаад

Санаагаа хувааж

Гүйж л  яваа хүн

Алхах дургүй

Салхи зурсан давлагаа 

Зүүд болохоос өмнө

Боргоцой түүгээд 

 Гүйж л  яваа хүн

Алхах дургүй

Лонх мөрөлсөн ширээний 

Хонх чичэрхээс өмнө

Аргаа мэрэн

Гүйж л яваа хүн

Алхах дургүй

Аялгуу тэмтрэх өдрүүдэд

Хур даллан мөрөөдөөд

Харцаа өнхрүүлэн

Гүйж л  яваа хүн

Алхах дургүй

Хөл агаарт дүүжлэгдэн

Хөх уулсаа бүртгээд

Инээд цацлан

Гүйж л  яваа хүн

Алхах дургүй

                                                                Т. Эрдэнэбаатар   2009

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)