Цэцэг оноогүй бороо : Бүлэг оддын гэрэлд үзэглэж уншсан шүлгүүдийн тухай хэлэх үг
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Бүлэг оддын гэрэлд үзэглэж уншсан шүлгүүдийн тухай хэлэх үг

                              Бүлэг оддын гэрэлд үзэглэж уншсан шүлгүүдийн

                                                          тухай хэлэх үг

М.Жаргалсайхан хэлснээр тэр"дээлийн хаваас"шиг голын усаар,энэхүү номыг зохиогч бидэн хоёрыг хүн болж ирэхэд угаасан юм билээ.М.Жаргалсайхан бидэн хоёр үйлийн үргүй нэг голын хүмүүс.Тэр голын эрэгт таана замбагалаж, адуу тургилж байдаг хүн жаргаж, хүүхэд төрж, мал билчсэн, айраг сэнгэнэж, уртын дуу хангинасан нутаг.Ийм газрын диваажинд шүлэг бичихийн "донтой" хүмүүн олон төрдгийн зах зух нь бид хоёр юм. М.Жаргалсайханы шүлгүүдтэй анх эхлэн нүд харгахдаа "нутгийн минь шүлэгч дүү" гэж олзуурхсан минь, хэрхэн ямар шүлэгтэйг нь "зажилж" үзэх өөнтөгч хүслийг минь унтраасан.Мөр санаа бүхнээс нь нутаг ханхлаад ирэхээр чинь нуулгүй хэлэхэд хулимс ойрхон байсан... Аливаа хийсэн бүхнийг өөрийнхөөрөө зөрүүдлэн тосч авдаг зангаа ингэж би "нутагтаа булаалгав" М.Жаргалсайхан товчхон, их ишлэлттэй тодотгол хэрэглэдэг, этгээдлэн онох цэц сайтай найрагч юм байна. Удаан бодсоныхоо эцсийн гаргалгааг шүлэг болгодог зантай "хэт хураангуй " найрагч миний алдаа М.Жаргалсайхан битгий давтагдаасай билээ гэж бодов. Өөрийн алдаанаасаа өрөөлийг тойруулах гэсэн миний чин санаа юм шүү. Сайхан сэтгэл, сайн бүтээл дагуулдаг жамтай.Борын хөндий, даацын хоолой шиг сэтгэлтэй энэ хүн найргийн онгод, насны буянаар эц дутна биз ээ! Нутаг ус, эх орон, ард түмэндээ оюуны өглөг өгч яваа хүнийг нутгийн "лус" түшдэг дээ.Энэ номыг уншсан хүн, далдын нэгэн зөн совин, тэр болгон хүн бичээд баймааргүй, сэрэл эгээрлийн гэгээн санаатай учирна.Сэтгэлийн дэнсэн дээр чинь хэрхэн та л мэднэ. Урмын дараах шүлгүүд, анхны номын дараа л гардаг юм. Монголын яруу найргийн далайд, асар хүчирхэг номон хөлөг онгоцтой, өвчүүгээрээ давалгаа зүссэн тод далбаатай "Цайран харагдах хөлөг онгоц" байх болтугай! Энд бичсэн бидний шүлгийн хур цэнхэр Өнжүүлд минь бороо болон цутгаж байг!

                                               Tөрийн шагналт Ардын уран зохиолч

                                                Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч

                                                 Бавуугийн Лхагвасүрэн

                                                                   2005.07.22


start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)