Цэцэг оноогүй бороо : Намайг эзгүйд
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Намайг эзгүйд

                   Өмнөтгөл
Өнгөрсөн жилийн Болор цом наадамд Намайг эзгүйд хэмээх нэг аятайхан шүлэг сонсогдож байсан нь өдгөө анхны номоо дэлгэж буй Бандийн Болормаагийнх байж. Энэ шүлгээр номоо нэрлэж, бас эхлэж байгаа юм байна. Энгийн хэрнээ учир шалтгааны хөөрхөн эргүүлэгтэй, хөнгөн гуниг санаашралтай аж. Амьдралын агшин бүр догдлол, гуниг, баяр, гашуудал тээсэн хар цагаан салхитай, сүү нулимс холилдож урссан өөр өөрийн гол горхи, мөрөнтэй билээ. Тэндээс шүлэгч өөрийн өнгө, өөрийн урсгалаа дотроосоо тодотгон барьж буй нь яруу найраг, тухайн хүмүүний мөн чанар гэлтэй.
Мөргөлийн долоон одонд домгийн үнэн нуугддаг

Маанийн зургаан үсгэнд Буддын сургаал оршдог

Нотны таван зураасанд Моцартын симфони багтдаг

Номхон хөх уулс дөрвөн дээлээр гоёдог

Өлгийн гурван бүсэнд эр хүн өсдөг

Өрөөлийн хоёр аньсаганаас миний нулимс алдуурдаг

Амьдрал тэр чигээрээ ижийн хэвлийд багтдаг

Ай орчлон чи ийм жижигхэн байсан юм уу... гэх юм уу, Тооны хэлээр гэсэн шүлэгт буй өгсөж уруудах, нэмэгдэж хасагдах тоон гаргалгаагаар амьдралыг харсан дүрслэл бодрол нь аятайхан санагдаж байна. Өдгөөгийн бусдаас шинэлэг өнгө аястай хэмээн цээжээ дэлдсэн, учир мэдэхгүй хөвгүүд, бүтээгүй дурлалдаа шаналсан, цөхөрсөн, гудмаар Худлаа гуниг тээсэн охид олон л хөлхөлдөх Төрмөл таримал шүлэг андашгүй дээ. Мэдрэгдэнэ. Зүрхний гүнээс, оюун тархины тунгаамлаас, сэтгэлийн ундармалаас гарсан үг, шүлэг гэдэг үлдэхийн ч хувьтай, өөрийн гэсэн амь амьдралтай билээ. яруу найргийг гүйцэд ханасан эсэхийг, шүлэг болсон эсэхийн эцсийн шалгуур нь уншиж буй хүнд үлддэгийн учир үгийг өндөрлөөе. Түүний амьдрал, бүтээлийн намтар энэ нимгэн номноос юу ч атугай эхэллээ.

      яруу найрагч Арлааны Эрдэнэ-Oчир

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Шувуухай

Бандийн Болормаадаа амжилт хүсье

masala (зочин)

гоё

Наталя

Маш их таалагддаг...
Эрдэнэ-Очир сайн яруу найрагч
Үлгэрлэвэл зохих нэгэн

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)