Цэцэг оноогүй бороо : Өөр өнцгийн нүд
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Өөр өнцгийн нүд

    Энхтөрийн үг, мөнх  оршихуйн ерөөл
Найраг туурвих болон түүнийг унших тийм амар биш ажээ. Б.Энхтөрийн шүлгүүдийг уншаад сэрж  мэдрэх зуур ийнхүү би дуун алдлаа. Учир юу гэвэл үгэн цаана үг үгсийн цаана утга орших тул бодож унших болгоомж ухаарах яруу утгуудыг олох их ажил бидний өмнө дэлгэгдлээ. Түүний шүлгүүд Далайд дусал өчүүхэн шиг хамгийн өчүүхнээс сэрээд Дуслаар далай цалгих шиг аугааг бүтээсэн нь уншигчдын дунд таалал олно гэж итгэж байна. Нөгөө нэг гаргалгаа нь Урвуу мөртүүд гэдэг шүлэгт биелэл олжээ. Төгөлдөр гоо орчлонд төрөх үхэхийн хэлхээ төгсгөл эхлэлийн зуур хэрхэн өрнөхийг цөөн бүр үгэнд багтаан гүн утгатай бичсэнээрээ нэн сонин агаад дээрх шүлгийг дээрээс нь эсвэл доороос нь сэлгүүлэн уншихад утга алдагдахгүйгээр нэгэн утгад зангидан бүтээсэндээ урвуу мөрт болжээ. Б.Энхтөрийн эл номд урвуу мөрт зөв утгат ухаарал арвин ажээ.
                                              Цаг хугацааны эгшиглэн
Түүний шүлгүүдэд цаг хугацааны утга шингэсэн нь тод агаад арвин.
Цаг хугацааг би цөмлөнө
Цамцаа солих шиг тайлж өмсөнө гэх буюу
Цаг мөчгүй сэтгэл минь оршихуйд
Эвхэх сүүдэр
Элээх нас
Үнэгүй мэт...гэж ертөнцийн ай гуниг болох мөнх бусын хязгаарыг цаг хугацаагаар хэмжиж урласан нь өвөрмөц ухаарлыг сэтгэлийн чанад сэрхийлгэх бөлгөө. Ийнхүү мөнх бус хорвоогийн амь амьдрал цаг хугацаагаар хэмжигдэнэ гэдгийг Цаг хугацаа үнэгүйднэ шүлэгтээ
Цэцэг мэт ургасан амь
Навч мэт хагдрахуйд
Цаг хугацаа үнэгүйднэ гээд амьдын хорвоогийн зовлон жаргалыг тэнцүүлж амьдарсан шиг амьдарвал
Сүүдрээ сольсон амь
Сүнс тэнэж хашиграхад
Цаг хугацааг ялна гэж тунхаглахыг үзлээ Мөн цааш нь Цаг хугацаа шүлэгт
Цаг хугацаа намайг хааш нь хөтөлнө
Цагийн эрхшээлд би цаашаа дөтөлнө гэснээр дээрх санааг улам лавшруулж гүн ухааны аяс оруулжээ. Б.Энхтөр цаг хугацааны эгшиглэнт дууч ажээ.
                                               Зүг гэгээн анир
энэ номд Зүг гэгээн анир гэж нэгэн шүлэг бий. Түүнд

Зүйлийн үзэгдэлт орчлон

Зүрхэн дундуур урсана                                                                                    

Зүг гэгээн анир                                                                                    

Зөн ээрч дуусан гэж совингийн эрхээ тайлан гэгээн зүгийг эрэмцсэн нь сонин агаад гүн ажээ. Амьдрахуйн утга учир зүг гэгээн анирт хөтлөөтэй жаргалыг сэрж амирлан амьдрах нь яах аргагүй яруу тунгалаг сэтгэлгээ мөн. Өөрөөр хэлбэл сэтгэлгээнийхээ тунгалаг ариухныг өдөр шөнийн зуурын өнгөнд нухлуулсангүй өрж барж маргаашийг үзэх нийгэм түүхийн тоосонд бөрт суулгасангүйн гэрч бизээ. Б.Энхтөр үзэгдэлт амьдралын чимэглэх зүг гэгээн анир буюу.
                                               Өөр өнцгийн нүд
Түүний номын нэр Өөр өнцгийн нүд Түүний бодлын охь өөр өнцгийн нүд. Учирлавал тортой нь эрх чөлөөг эрэмцэхгүй түүндээ дасаж ээнэгшин суугааг эсвэл эрх чөлөөтэйн сүнс торонд тогтохгүй элж ертөнцийн төгсгөлд хүрэхийг доорх Тор шүлэгт тод харуулав.
Нис дээ, дураараа гээд
Нэгэн шувууг торноос тавив
Төд удалгүй тэр шувуу
Төмөр тороо эргээд тоншлоо
Үүр нь биш байлтай
Саяхан нэг шувууг
Сараалжин торонд дасгах гэв
Өглөө, өнөө жигүүртэн минь
Өөдөлж  хальсан байлаа
Сүнс нь тэнгэрээс жиргэв ээ
Үр нь биш байлтай гэснээр эрх чөлөөг эрэмцэх амьдралаас гадна амьдрахуйн утга учир түүнийг үзэх үзлийг шингээжээ. Өөр өнцгийн нүдэнд өөр өнцөг харагдах нь дамжиггүй Энхтөрийн үг мөнх оршихын ерөөлөөр таалал олох болтугай.
МЗЭ-ийн шагналт яруу найрагч Р.Батжаргал





start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)