Цэцэг оноогүй бороо : Уучилсаан Уучилсан Хайртайг минь мэднэ ш дээ
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Уучилсаан Уучилсан Хайртайг минь мэднэ ш дээ

Уучилсаан  Уучилсан  Хайртайг минь мэднэ ш дээ
Би чамд хайртай    энэ гурван үгнээс хэн нэгэн уйдаж байсан болов уу  надаас өөр  Бүр сонсох  тусам худлаа шал утгагүй сонсогддог тийм үе байж билээ Эсвэл би их биеэ тоосон амьтан болоод тэр юм болов уу   Ер нь өглөө бүр бие биентэйгээ Сайн байна уу  гэж мэндэлдэг шиг олон удаа сонсоод байхаар тэгж үнэ цэнэгүй  сонсогддог уу  бүү мэдээ  Ямар  ч  л  байсан бүр залхчихсан  юмдаг  Нэг өдөр утас дугарлаа  Танихгүй дугаар Нэлээд эргэлзэж байгаад автал бараг сарын өмнө танилцсан зүс таних хүн Ойр зуурын ажил хэрэг асууж  сурсан  ч  нэг л зүйл хэлэх гээд байгаа бололтой хэсэг түгдэрснээ   Ах нь чамд сэтгэлтэй болчихжээ   гэдэг байгаа   Ингэж хэлнэ чинээ бодоогүй  байсан болохоор  би ч өөрөө балмагдаад   Ердөө ганц  хоёрхон  цаг л  хамт явж  тоотой
хэдхэн үг сольсон тэр хүн шүү дээ  Яагаад ийм юм ярьдаг билээ Та тоглоод байна уу гэхэд Үгүй чи ерөөсөө сэтгэлээс гарахгүй юм   Чиний  л тухай  бодоод байх боллоо гэх юм Би тэгэхэд  нь Юун ч амархан юм билээ гээд учиргүй инээж билээ Одоо бодоход их тэнэг зан гаргаж дээ Гэхдээ л түүний үгэнд сэтгэл их хөдөлж билээ Утсаар ярьж дуусаад хэзээ хойно ч нүүр халуун оргиод л Сэтгэл минь ингэж хөөрч догдлоогүй  удсан санагдана Түүнээс хойш тэр хүн  байн байн утсаар ярьдаг Ихэнхдээ энгийн ойр зуурын зүйл яриад өнгөрнө Тэр нь ч надад амар байдаг байлаа  Гэхдээ энэ бүхэн буруу гэдгийг би мэдэж байлаа Гэвч ярьсаар л  хэдэн сар боллоо Ихээ хол байх мөртлөө сэтгэлд улам л ойртсоор буй тэр хүнд би нэг л мэдэхэд их дотно болчихсон байж билээ       Ерөөсөө ч нүүр тулж уулзаагүй ч гэлээ ярихгүй удахаар нь гомдоллоно Заримдаа ч их хачин ааш гаргана хатуурхана  Нэг өдөр ялихгүй юмнаас болоод түүнийг гомдоомоор муухай үг хэлчихсэн юм Бүүр аашилж загнасан ч байх Гэхдээ тэр дорхноо  гэмшсэн Уучлал гуйя гэж бодоод залгатал утсаа таслаад авдаггүй  За за ингээд л бүх зүйл дууслаа даа гэж  бодсон  Өдөржин сэтгэлд нэг хар юм  тээглэчихээд   Шөнө нь нойр хүрдэггүй ээ  Амьдрал хэзээ ч ингэж их гэмшиж  байгаагүй санагдсан
Тэгтэл шөнө дунд утас дуугарлаа   Нойрмоглон утсаа автал  За миний  ааштаар юу байна гэж байна    Яагаад  юм хоолой зангираад өөрийн эрхгүй нулимс гараад ирж билээ Намайг уучлаарай гэхэд  Уучилсаан  Уучилсан  Хайртайг минь мэднэ ш дээ гэсэн шүү Гэхдээ миний сэтгэлийн мухарт дахь гэмшил өдөр хором бүр улам газар авсаар байсан юм Тиймээс би  шийдвэрээ гаргасан  Намайг тэгж  хайрласан тэр хүний сэтгэлд ахиад сэв суулгахгүй  гэсэндээ бүх  зүйлийг тэр хэвээр нь үлдээе гэж бодсон юм   Ёстой цэг тавьсан Он жил улиран одсоор  л  Нэг  л өдөр би сэтгэлийн ханхүүгээ олсон  Аминаас  ч  илүү хайртай хүнээ олсон тэр үед  тийм уужимхан сэтгэл уучлал хаанаас гардгийг ойлгосон Хааяахан  хайрт минь намайг гомдоовол би  Уучилсаан  Уучилсан  Хайртайг минь мэднэ ш дээ гэж  хэлснийг нь үргэлж санадаг  Энэ үг хэзээ ч мартагдахгүй байхаа даа Хайртай хүндээ та ч гэсэн насан туршид  үл  мартахгүй  сайхан үгийг ганц  удаа ч  болов заавал хэлээрэй 

Б Гүнжинлхам
start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
`*`*`*`ЗуЛаа`*`*`*`

Uuchilsaan uuchilsan hairtaig min medne bizdee... hehe uneheer ih taalagdlaa:)

Omgolon (зочин)

Yag unendee bi neg jaahaan ohintoi gants udaa barag halit shahuu uulzaad l daraa ni olon odor SETGELTEI BOLJEE gej helmeer sanagdsan shuu. (Neg handiwiin arga hemjeeg hamt hotloson ym.) Gehdee heleegui ee,nasnii zoruu mini hel gatsaachihaad boloogui ym l daa. Utasnii dugaariig ni awsan ch zalgah geheer neg l boldoggui ee. B.Gunjinlhamd bayarlalaa, saihan oguulleg unshuulsand...

suugii (зочин)

taalagdlaa!

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)