Цэцэг оноогүй бороо : Цацал үг
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Цацал үг

                                     Цацал үг
 Морьд үнэртсэн бороо  нд сэтгэлийнхээ хээр талаар тунгалагшихуй
Боржигин нутгийн зүгээс  морин хуур  уртын дуу уянгалан шуранхайлж  сэвэлзсэн торгон салхинаас бодрол утгын үүлэн хуралдаж найргийн цэнхэр бороо сэтгэлийн аглагт зүсрэн байна Дуунд жаргасан Дундговь уугуул сэтгүүлч  яруу найрагч  Мөрдөрж Батбаясгалангийн  энэ ном анхных нь бишээ Номын бүтэц утга учирыг тунгаахуй хайр сэтгэлийн мөнх дөрвөн улирал  уул усаа
аргадсан эгшиг аялгуу гэгээн бясалгал  цагаан гуниг  заяа төөрөг  сэтгэл гэгээрлийн замд бодлын сүү ундруулсан талын  тунгалаг шүлгүүдээс нь их холын сайхан зөн ерөөл ундран байна Удам төрлөөс минь найрагч төрөхөд миний бие элэг саамшин баярлаж сууна  Хүлгийн тэнгэр хадган сахиустай хүүгийн минь сэтгэлийг ариусгах яруу найргийн зам өлзийтэй байж онгод хийморь тань орчлон дэлхий даяараа энх мөнх дүрэлзэж байг
Соёлын гавьяат зүтгэлтэн  Нацагдоржийн шагналт  яруу найрагч  Шагдарын Дулмаа  2010 11 sar 09
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Болормаа

dulmaa bagshiigaa sanaj bna. garaad l guimeer. guuiseer ochmoor. ochood unsuulmeer odor olon bna daa bagsh min ijii min

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)