Цэцэг оноогүй бороо : Шүүдэрт зөргийн эхэнд инээмсэглэн зогсох найрагч анд имнь
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Шүүдэрт зөргийн эхэнд инээмсэглэн зогсох найрагч анд имнь

Шүүдэрт зөргийн эхэнд инээмсэглэн зогсох найрагч анд имнь
Гэгээн сэтгэлээс гэгээн шүлэг төрдөг  Шүлэг гэдэг шүүдрийн дусал шиг эмзэгхэн Зүйрлэвэл хайр тийм эмзэг ариун билээ Тэгэхээр шүүдэрт зөргийн гуниг гэдэг хайрын гуниг хайрын шүлэг ажээ
Үүнтэй та ч гэсэн санал нэгдэх байх Андын минь яруу найргийн анхны ном таны алган дээр байна
Хайрын гэгээн уянгад уярч бүтэлгүй дурлалын цагаахан гунигийг мэдэрч  нандин дурсамжийн шүүдэрт зөргөөр бодлогошрон алхалсан найрагчийн дотоод ертөнц энэ номд шингэжээ
Хуучин зөрөг дагаад олоон жилийн дараа танайхыг зориход
Хулсан лимбэний аялгууг эгшиглүүлсэн арван найман нас минь
Гэмэрхэж мөрөөдсөн харцаар гайхашран ширтэж
Гэрийн чинь гадаа цэцгэн дунд зогсож байв... хэмээн тэрээр бичжээ. Ийм гэгээн, нандин агшныг яруу найрагч Өлзийбүрэнгийн Батзоригийн шүлгүүдээс анирдаж болно. Хуучин зөрөг гэдэг нь дурсамж, хулсан лимбийн аялгуу гэмээнэ хайрын сэтгэл ажээ. Арван найман насаа цэцгэн дунд гайхашран зогсохыг харна гэдэг гэгээн сэрэл мэдрэмж. Зориг бид оюутан ахуй цагийн дуулиант
өдрүүдээ  хамт үдсэн билээ  Тэдний ангийхан  анд нар нь гэж Бэрс КУДС ийн  бэрх хүмүүс
Тэдэн дээр Утга зохиолын дээд   Багшийн дээдийн шүлэгч андууд маань нэмэгдэн Бүгд шүлэг найрагт хорхойтон  асч дүрэлзэж явсан үе Хайлаастын  хуучин эцсийн дан ягаан байшиндаа цугларцгаан  хайр дурлалын  халуухан шүлэг уншицгаадаг сан  Халаалт муутай дан байшингийн
дан шилэн цонх дөрвөн хуруу  зузаан цантай Түүн дээр  эрхэм андууд минь хуруугаараа шүлгийн мөрүүдээ сийлнэ Б Эрдэнэбүлган Н Бадамжав  В Нэргүй  Ө Батзориг  Г Сонинбаяр  б Зандаахүү  
Ш Батболд   бид хичнээн орой шүлгээр хөглөсөн юм бүү мэд Түлээ нүүрсгүй хонох үдэш олон ч гэлээ шүлгээ уншицгаагаад эхлэхээр умгархан өрөө халуу дүүгээд явчих шиг сангаддаг сан. ийм л онгодтой, хийморьтой өдрүүдэд  Ө.Батзориг маань
Дурлал амсаагүй зүрхэнд минь анхны шаналал авчирсан  
Дурдам цэнхэр үдшүүдийн зүүднээс салахгүй зовоодог
Саахалт айлын эгч минь хуримаа хийсэн гэнэ лээ
Санасаар, бодсоор явсан арван зургаахан нас минь дээ... гэж эхэлдэг шүлгээ уншдаг байсан сан.Тэрээр гэгээн гэнэн хайрын шүгүүдээ уншихаараа хацар нь ягаараад явчихна. Зориг ер нь давын өмнө шүлэг найргаа уншин цээжээ дэлдээд байхгүй. Даруухан. Тэр л зангаараа шүлгийн номоо гаргахыг яаралгүй өнөөг хүрчээ. Бид оюутны ширээний араас босч ажил амьдралын замд хөл тавьснаас хойш арван жил өнгөрчээ. Н.Бадамжав  Дайсику, Амуль, Зэрэгцээ ертөнц  гээд үргэлжилсэн үгийн зохиолын номуудаа үргэлжлүүлэн хэвлүүлж, В.Нэргүй оюутан ахуйн гэгээн хайрын шүлгүүдээ Гэрэлт эх нэртэй ном болгон, г.Сонинбаяр Сар харанхуй, Бодлын сараа уншигчдад өргөн барьж, Б.Занданхүү Хариг дотно, Бурхангүй  газар номоо, Ш.Батболд  Гэрэлт цохын эрэлдээ гэрэл гэгээнд тэмүүлэгчдэд зориулан гаргав. Тэнгэрийн оронд дэндүү эрт одсон Б.Эрдэнэбулган андынхаа Оршихуй номыг дээр дурдсан найз нөхөд нь хэвлүүлэв. Ийн оюутан ахуйн андуудын найраг шүлгийн номууд дуу дуугаа авалцан хэвлэгдсээр. Харин Зориг чимээгүй л байв. Номоо гаргахгүй юм уу гэж хааяа асуухад тэрээр говийн хүний уужуухан зангаар Өө тэгж байгаад гаргаба даа л гэнэ. Тэр ийм л бодь хүн. Бодь сэтгэлийнх нь дотор бас холч уужуу бодол байсан биз. Найраг шүлэгтээ хөнгөн хуумгай хандахыг ч хүсээгүй байх. Анд нөхөддөө, ажил амьдралаа чин халуун сэтгэлээр ханддаг шигээ тэрээр шүлэг, найрагтаа ч мөн тэгж хандаж ирснийг энэ номын хуудас бүхнээс мэдэрч байна. Ширээ тойрч суугаа шинэхэн шүлгээ уншицгаадаг асан үед сонсч байсан олон сайхан шүлгүүдийг энэ номоос дахин уншихад сайхан байна.
Голын эрэгт суугаа чамайгаа санахад
Гоё улаан навч хөвөн өнгөрч
надаас алс суугаа чиний зүгт
Намрыг аваачих гэж яарч одов... Хагарч унасан навчсыг хайртай хүнд нь намрыг аваачихаар одож байна хэмээн сэтгэх нь ямархан гэгээн бэ. Бас
Хэзээ нэгэн цагт марал, бугаа зорьж явсан
Хэтэрхий хуучин зөргөөр алхаж
Санахын гэгээн алсад суугаа
Салж мартахын аргагүй чамайгаа
Хачин ихээр үгүйлэхдээ
Хад түшин гуниглав хэмээн бичих ямархан торгон мэдрэмж вэ. Найрагч андынхаа номыг уншаад ийм л сэтгэгдэл төрж, найргийн увдист сэтгэл хөглөгдөж байна. Шүүдэрт зөргийн гуниглал ямархан тунгалгыг мэдэрч, тэр л гэгээн зөргийн эхэнд инээмсэглэн зогсдог халуухан сэтгэлт эрхэм анддаа шинэхэн шүлгээ уншиж өгөхсөн гэж яарч байна. Дуу хуурын дугараа тасраагүй Дундговь, дурдан цэнхэр салхитай хээнцэр боржигин нутагтаа найргийн дугараа өргөж яваарай анд минь. Дараагийн номыг чинь тэсэн ядан хүлээж сууя даа.
  МЗЭ-ийн Г.Сэр-Oдын нэрэмжит шагналт яруу найрагч Л.Ганзул
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Болормаа

SANAA ALDAW BI. ZUL AHAA OOROO HAANA YAWNAA

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)