Цэцэг оноогүй бороо : Үүлс хүртэл чиний зүг хөвж байхад
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Үүлс хүртэл чиний зүг хөвж байхад

           Үүлс хүртэл чиний зүг хөвж байхад
Юунд ингэтэл гунигтай ширтэнэ вэ Болиоч дээ би гуйж байна Чамайг ийм гунигтай үлдэхээр би ч бас гунигтай буцдаг Зүрх минь  энэлэн шархирах юм Хайр ийм гунигтай байх гэж Маргааш өглөөний нарыг чамгүйгээр би угтана Магадгүй зуун жил би ганцаараа сэрэх байх Дахиад бид учрахгүй гэж дандаа өөртөө шивнэдэг   Чи л харин Үгүй  ээ  бид заавал уулзана  Уулзах уулзахдаа
ахин хэзээ ч хагацахгүйгээр ууулзана гэх юм Тэгэх тусам чинь би зөрүүдэлж холын хол зугатмаар санагддаг  Гэхдээ намайг эрээд олохооргүй   холын хол явчихаас бас чи айдаг   Хайртай юу гэж асуухад чинь би хариулж чадаагүй Үнэхээр хэлж мэдэхгүй  Заримдаа санаад  бэтгэрч бачуурмаар болдог ч чамаас би ангид байхдаа илүү амгалан  байдаг Биднийг холдуулах гэж  яарах мэт галт тэрэг хурдаа аван довтолгох юм  Уулс хүртэл  чиний зүг зөрж өнгөрнө. Үүлс хүртэл чиний зүг хөвж байхад, ганцхан би л чамаасаа буцаж байна. Хаа нэгтээ чиний тухай бодол сэдрээхгүй, хаа нэгтээ чиний тухай шувууд  дуу дуулдаггүй хаа нэгтээ чиний тухай зүүд ирдэггүй газар байх л ёстой гэж бодсон юм. Галт тэрэг уртын урт замаар уянгат дуугаа хааяахан хадаан буцах нь сэтгэлийн гүнээс санаа алдах мэт. Буцах бүрийд ийм л хөг эгшиглэнэ, буруу шүү гэж  давтан давтан хэлэх шиг. Хагацал заримдаа хайрыг үзэн ядалт болж хувирахаас, өш хонзон болж исэхээс үүрд авардаг гэж тэнэглэнэм. Хацар дагаад нулимс урсавч, цээжинд минь гал дүрэлзэх мэт зүрх минь зөндөө өвдөвч буцахгүй. Сүүлчийн зогсоол хүртэл би эргэж харахгүй шүү. Явлаа, амраг минь үүрд баяртай. Биднийг учруулсан хаврын анхны бороог, хайртай гэж хэлсэн, үнссэн тэр өдрийг би мартахгүй. Яг л тэр өдрийн гэгээн дүрийг чинь, явахад минь ширтсэн тэр гунигт харцыг бүх амьдралынхаа туршид мартахгүй гэх ганцхан болзолтойгоор үүрд явлаа. Бүү гунигла даа, хайртай байсан шүү. Бүр дэндүү хайртай болохоороо би ийм шийдвэр гаргалаа Хавар хаврын анхны бороо болгоноор үнсэлт илгээнэ хүлээж аваарай Намар намрын шаргал навчсаар үгээ дайгаарай хүлээж байя 

                                  Б Гүнжинлхам
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
SSS (зочин)

Uunees saikhan setgeliin unen ug bi unshij baigaagui yum bn. Gunigtai ch, tsaanaa neg az jargal medregdej baina chamd bayarllaa

Omgolon (зочин)

SSS-tei sanal neg baina. J.Lhagwaagiin gaihamshigtai saihan bogino uguulleguudiig unshihad neg iim baidagsan. Сүүлчийн зогсоол хүртэл би эргэж харахгүй шүү. Явлаа, амраг минь үүрд баяртай. Биднийг учруулсан хаврын анхны бороог, хайртай гэж хэлсэн, үнссэн тэр өдрийг би мартахгүй.- gejee. Gunigtai sanagdaad boldoggui ee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)