Цэцэг оноогүй бороо : Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна

                             Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна
Ээжийг
Эрдэнэт улаан галаа бадраахад
Үнэгчлэн
Үүрэглэсэн хорвоо  нүдээ нухална
Уул
Угалзан боргио хаялсан горхитойгоо
Урамдан
Улаан бухтай цуг айсуй
Тал
Долоон өнгийн цэцэгтэйгээ
Дэлгэрэн
Дэнж дээрээс хоньтой  бэлчинэ
Аав
Адуун дундаасаа нар уургалахаар
Эр бор харцага  ыг
Исгэрэнхэн  тэнгэр өргөж мордоно
Амар гуайн
Амин хайр намайг санаа алдуулдаг бэр
Үүлэн дээр
Үнээндээ гарч Сүүн ятга тоглоно
Үүдээр
Үүл хөглөрч  буга бужигнадаг хангайн
Үүл
Үнэндээ  ээжийн сүлсэн цайнаас манхайна
                                                    Ж Раднаа даргиа 
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)