Цэцэг оноогүй бороо : Зүрхний Цэвэгмид
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Зүрхний Цэвэгмид

ЭМНЭЛГИЙН  ПРОМЕТЕЙ   ХОРШООНЫ АХЛАГЧ
АНАГААХ  УХААНЫ ДЭД ЭРДЭМТЭН Н ЦЭВЭГМЭДИЙН ТУХАЙ
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

1956 онд МУИС- ын анагаах  ухааны   факультетийг онц сайн улаан дипломтой төгсгөсөн   ЗХУ д зүрхний   эмчийн мэргэжил олгох дээшлүүлэх   курсууд академич  А Л  Мясниковын  нэрэмжит зүрх судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эчнээ аспирантурыг  төгсгөсөн  Монгол хүн амын дунд зүрхний цус тасалдах өвчний тархалт  түүний шалтгаан  урьдчилан сэргийлэх  чиглэлээр 1971  онд  дэд эрдэмтний  зэрэг хамгаалсан
1963 - 1964 онуудад  Дэлхийн Эрүүлийг Хамгаалах Байгууллагын  ивээлээр     Япон Энэтхэг  улсуудад зүрх судлал уламжлалт бус анагаах ухааны арга барилын талаар мэргэжил дээшлүүлсэн  ба олсон  Орос англи герман  франц хэлнүүд мэднэ
Эмийн бус эмчилгээний аргууд эрүүл аж төрөх ёсны дэглэмүүдээр  эмчлэх сэргийлэх явдлыг өөрийн эмч эрдэмтний  ажлын гол чиглэл болгож ирсэн
Эрдэм шинжилгээний өгүүлэл 108 зөвлөмж аргачлал 64 гарын авлага сурах 8 ном бичиж хэвлүүлсэн   Джэк Лондон  Э Хэмингуэй  Р Брэдбэри зэрэг АНУ ын нэрт зохиолчдын роман тууж өгүүллэгүүдийг монгол хэлнээ орчуулсан Үүний төлөө Монголын зохиолчдын эвлэл орчуулгын  салбарынхаа гишүүн болгосон   Практикт  нэвтрүүлсэн гол  бүтээлүүд
1 Аварга Тосонгийн рашааныг 4 жил судалж улирлын сувилал болгох төсөл боловсруулсан нь хэрэгжсэн
2 Улаанбаатар хотын зүрх судасны өвчнүүдтэй тэмцэх төв 1981 онд байгуулан 1986 он хүртэл үр бүтээлтэй ажиллуулсан
3 Эм зүйн кабинет
4 Тамхи үл татагчдын клуб байгуулан үр бүтээлтэй  ажиллаж байсан боловч хаасан юм
Үнэнийг нуудаггүй үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг  оросоос өөр хэл мэддэг чанаруудаасаа юуны өмнө алдар нэр хөөцөлдөгч өндөр тушаалд байсан зарчимгүй хүмүүсийн зэвүүцлийг   төрүүлж байсан Гол тийм хүн нь өргөмжийн академич  гавьяат доктор Р  Шагдарсүрэн гэгч
байсан Тэр Ю Цэдэнбал А  Филатова нарын эмч дотны найз байсан бөгөөд өөрөө ганцаараа ноёрхох  үзэлтэй тийм болохын тулд юуг ч хийхээс буцдаггүй хүн байлаа Тэр хүн Цэдэнбал  Филатова  хоёрт хов хүргэж хар дэвтэрт нь оруулсан юм
1971 онд эрдмийн зэрэг хамгаалаад ирэхэд  Филатова   Шагдарсүрэн хоёрын даалгавраар
ЭХЯ  намайг ажлаас халснаар миний үзэл санааны хоригдлынх шиг  амьдрал эхэлсэн юм
Хүнлэг бус хяналт мөрдлөгөө байнга үргэлжилж их л зардал гарган эзэмшсэн зүрхний чиглэлээр ажиллах завшаанаа нэг мөсөн алдаж гэдэс тэжээх төдий ажил өөрөө олж хийсээр
ардчилсан хувьсгалтай   учирсан Нэг газар ажилд орохоор араас мөшгөн алдар нэр горилсон элдэв этгээдээр ямагт отолдуулж гишгэх газар олоход хэцүү болгодог байсан  Энэ ажлыг МАХН
ын  байгуулга ЭХЯ ны  удирдлагууд  Н Роозонгийн бичсэнээр  Филатовагаас чихэр горьдсон   хүүхэд  шиг болсон Ж Батмөнх  Б Ламзав Г Адьяа  Ц Балхаажав зүтгэлтэнгүүд  их л махран гүйцэтгэдэг байсан  1987 онд ЭХЯ  ажлаас халаад байхад Улаанбаатар хотын АДХГЗ  архи тамхи тэмцэх клуб байгуулах ажлыг сайшаан дэмжиж намайг ажилтай болгосон ба тэр нь
өргөжиж  одоо арга барилын төв болон ажиллаж байна  Ардчилал сэргэсний ачаар өөрийн мэргэжлээр чөлөөтэй хөдөлмөрлөх сайхан завшаан нээгдэж 1987 оноос энэ хоршооллыг нээн ажиллуулж  байна Хэрэгтэй мөртөө хэрэггүй   юм шиг гишгэгдэж явсан өөрийн мэргэжил  гэмгүй мөртөө гэмтэй юм шиг чигчлүүлж  өнгөрсөн өөрийн амьдралын туулсан замыг бодон өөрийн хоршоонд    ПРОМЕТЕЙ   гэж нэр өгсөн юм Би бол нийгмийн шударга ес хүний эрхийг хэлмэгдүүлсэн  Цэдэнбалын дарангуйллын  үед янз бүрийн нэрээр хохирсон түм түмэн хүний нэг шүүмжлэгч  эрүүл бус үг яриатай  удирдлагатайгаа  таардаггүй төрөлд багтах хүн
Энэ бүхэн  мөн миний эцгийг 1938 онд эсэргүү хэмээн буудан алж намайг өнчин хүүхдийн бэрх замаар туулуулсан явдал хүний эрх хамгаалах  үйлст зүтгэх үүрэг ноогдуулсан  ба хүний эрх хамгаалах  сайн дурын хороо Эмнэсти интэрнеишнл  ийн монгол бүлэг байгуулан тэр хоёрын
хэвлэл  Хүний эрх сонин эрхлэх гаргаж  байгаа бөгөөд энэ нь олон нийтийн санаанд нийцэж байна

Зүрхний Цэвэгмэд
Сайн хүний тухай бодол хэн бүхний сэтгэл зүрхэнд мөнхийн байраа эзэлж үлддэг нь түүний хүмүүсийн төлөө хийсэн сайн үйл нь хөшөө болон мөнхөрдгийн тод жишээ ажгуу Жараад онд
хуучин нэгдсэн гуравдугаар эмнэлгийн дотрын тасагт Цэвэгмэд эмч ажиллаж байлаа
Хол ойр хот хөдөөнөөс ирсэн зарим хүмүүс Зүрхний Цэвэгмэд хаана байна гэсээр л түүнийг зорьж ирнэ Зүрх нь муу аахилан уухилсан өвгөд хөгшид түүнийг зорин ирээд бие сайжран илааршихад баяр талархал илэрхийлсээр буцдаг байж билээ Зүрх нь өвдөж зовсон олон хүн
Цэвэгмэд эмч бурхан юмаа гэж өгүүлж байхыг нь би тэр үед сурвалжилж явахдаа мөн ч олон удаа сонссондоо Зарим хүн нойр муудлаа гээд очиход хөлийн нь хянгарт витамин тариад л хэд хоногийн дараа зөв зүгээр унтдаг болчихоно Үнэн сонинд ажиллаж байсан Бямбаа Шагдарсүрэн хоёр зүрхээ эмчлүүлээд бүр зөв зүгээр болсон билээ Ёр нь Цэвэгмидээр эмчлүүлсэн хүн бүхэн өөдрөг сэтгэлтэй болж өвчнөөсөө салдаг байсныг тэр үед хамт ажиллаж байсан эмч сувилагч нар болон эмчлүүлж байсан настан буурлууд андахгүй мэднэ
Мэргэжилдээ дэндүү сайн орос ангил хэлтэй эмчлэх өвөрмөц арга барилтай тийм л эмч байсан Харин тэр үеийн эрүүлийг хамгаалах яамны удирдлагууд түүнийг элдвээр гоочилж зан харьцаа муутай биеэ тоодог гэсэн хуучин үг ширлэсэн үзлээр халдаж түүний тухай сонин хэвлэлд бичихэд нэг их таашаадаггүй байсныг би сайн мэдэх билээ Өөрөө шинэ юм их сэдэж мэдлэг мэргэжилд сайн болохоор хирийн эмч нарыг тоодоггүй байснаас тэр үедээ бусдын дургүйг хүргэсэн байх Цэвэгмэд
аль хэр эмч байсныг  ганцхан жишээгээр хэлж болох юм Би хойшоо сэтгүүлчийн дээд сургуульд явах болж төв хороогоор  батлагдсан байв Гэтэл аавын маань зүрх муудаад ахин дахин эмчилгээнд орсон боловч олигтой засал авахгүй байлаа  Тэгээд хүмүүс  намайг аавыгаа Цэвэгмэд
эмчид үзүүл  гэж зөвлөв  Би аавыгаа үзүүллээ Тэгсэн чинь хэд хоног манай тасагт  хэвтүүл  гэдэг юм байна Тэгээд аавыгаа авчраад  хэвтүүлчихлээ Нөгөө сургуульд  явах хугацаа болчих гээд байдаг  Би арга буюу Цэвэгмэд  эмчид хэллээ  Би хойшоо сургуульд явах болчихсон  Гэтэл аав ингээд муу байдаг  Одоо яадаг билээ гэхэд  Өө тэр яах вэ  чи явдгаараа  яв  Би чамайг иртэл энэ хэдэн жил  аавыг чинь даая  Харин ирснээс  чинь хойш  бол барьж чадахгүй  ээ Иртэл чинь бол яг даана шүү Өвдөхөөр нь надад хэлж бай гэж гэрийнхэндээ  захиарай  Миний утсыг өгөөрэй Би очоод л үзэж эмчилнэ  Чи надад итгэ  Би за гэвэл ёогүй  хүн шүү  чамайг иртэл барьж чадна гэж билээ  Би учир зүггүй баярлаж  ямар ч байсан аавыгаа найдвартай  хүнд даатгачихлаа  Сургуульдаа  явдаг хэргээ гээд  маргааш нь төв хороон дээр очиж мөнгөө аваад эгчдээ байрны мөнгө гэж хэдэн төгрөг үлдээгээд хоёр хоногийн дараа сургуульдаа явж билээ

Намайг  сурч байх хугацаанд Цэвэгмэд эмч байнга аавыг эргэж үзлэг хийж  эм авч өгөөд  Та дажгүй сайн байна Эмээ сайн ууж байгаарай гээд сэтгэл санаагын засаад явдаг  байж Нэг зуны амралтаар ирэхэд  аав нэлээд турчихсан  байсан  Тэгээд та жаахан  тураа  юу даа гэхэд  аав Турах
яах бэ  Энэ  Цэвэгмэд   эмчийн ачаар бие бүр гайгүй байгаа шүү Ёстой бурхан эмч юмаа  Миний муу зүрхийг өдий жил торгоочихдог Сайн эмч гэдэг ч  гайхалтай юм байна   Миний хүү ачыг нь хариулж яваарай даа гэж чин сэтгэлээсээ хэлж байж билээ Аавын тэр үг бол жинхэнэ ачлал ивээлийг нь үзэж мэдэрсэн хүний чинь сэтгэлийн үг байсандаа Би ч сургуулиа төгсөөд ирсэн  Аавын бие ч тун тааруухан байлаа Цэвэгмэд эмчид очоод аав нэг л өөдлөхгүй байна гэхэд  тэр тиймээ Би чамд хэлсэн шүү дээ Иртэл чинь торгоолоо гэж  Ийм зүрхтэй хүнийг өдий болтол барих гэж би бүх чадлаараа хичээсэн Одоо үүнээс олон сар жилээр барих ч ямар ч боломжгүй  шүү дээ
чи ойлгох хэрэгтэй гэж байсан  Энэ бол түүний хүнд тус  болж эмчийнхээ үүргийг биелүүлж чаддаг
олон арван жишээний зөвхөн нэг  нь л юм шүү дээ  Үүнээс гадна  Цэвэгмэд эмч насан туршаа
хүмүүсийн төлөө гэсэн сэтгэлээр олон  зүйлийг сэдэж байсан хүн  Тэр 1963 -69  онд дэлхийн эрүүлийг хамгаалах байгууллагын  ивээлээр  Япон Энэтхэгт зүрх судлалын талаар мэргэжил дээшлүүлсэн Орос  Англи  Герман    Франц  хэл мэднэ Эрдэм шинжилгээний өгүүлэл 108 зөвлөмж
аргачлал 64 гарын авлага сурах 8 ном бичиж хэвлүүлжээ Мөн тэр сайн эмч төдийгүй сайн орчуулагч байсан Джэк Лондон Э Хемингуэй  Брэдбэри зэрэг АНУ ын зохиолчдын роман тууж
өгүүллэгүүдийг  монгол хэлнээ орчуулсан  Монголын зохиолчдын  эвлэлийн гишүүн байлаа
Цэвэгмэд  Аварга  тосонг судалж улирлын сувилал болгох төсөл боловсруулан  хэрэгжүүлсэн
Улаанбаатар хотын зүрх судлалын төслийг 1981 онд байгуулсан  1986 он  хүртэл үр бүтээлтэй ажиллуулсан   Мөн эм клуб байгуулан   үр бүтээлтэй ажиллуулж байсан юм  Энэ эмчийн амьдрал үйл ажил нь жирийн атлаа хүний төлөө бүх л ухамсарт амьдралаа зориулсан  чин зүтгэлт сэхээтэн  байлаа Сайн нөхрийн тухай эргэн санаж  энэ бяцхан  дурсамжаар сэтгэлийн зул өргөвэй
Соёлын гавьяат зүтгэлтэн  Нацагдоржийн шагналт  яруу найрагч  Шагдарын Дулмаа
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)