Цэцэг оноогүй бороо : СЭТГЭЛИЙН БАЙГАЛИАС ШУВУУ БУЦДАГГҮЙ
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

СЭТГЭЛИЙН БАЙГАЛИАС ШУВУУ БУЦДАГГҮЙ

Өвс өвсөндөө залбирч ургадаг
Үүлэн уулын сүмэн манан дунд
Өдөөн шилгээж унагаад нэгэн шувуу нисэхэд
Үүр цүүрийн хорвоо дуу зүүдлэн сэрж байна
Цаг хугацааны мутарт өдөн үзэг атгаастай ажуу
Гүйгүүл морины туурайд шидэгдэж
Гүн бодолд дарагдсан чулууны
Бэтгэртлээ санасан буйран дээр
Бор шувуу гэмшил зуун сууж байна
Цаг хугацааны алганд нулимсан  бэх тунах ажээ
Буйдхан сууринруу  ирж буцдаг их замыг
Анхны цас эмнэж хоносон шөнө
Бүсгүй хүний энхэрхэн инээдийг сонсон дуг хийх
Алагхан талын зөнт найрагчийг сэрээж
Цаг хугацааны хуудас алгуурхан бас гэрэлтвээ
Салхи нарны тайтгарал Тарь нуураас
Сүрэг цагаан шувуу ус захлахад
Тэнгэр хэрхэн давхийж марал урамдахад дахин уярах
Тийм яруухан агаад гэнэн эмзэглэл
Цаг хугацааны урланд бүтээл болон цогцлох юмсанжээ
 Э Анхбаяр   2010 10 сар 
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Хармогү

Таны сэтгэгдэл надад мааш их таалагдсан шүү кк амжилт хүсье

Erdenedalai (зочин)

naiziinhaa shulguudiig setgeldee ylamjlan sonsohiin ih huslen nad meted ni baidag shuu. ene shuleg...husleng mini uduuw. saihan bnaa...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)