Цэцэг оноогүй бороо : Хавар эртийн догдлол
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Хавар эртийн догдлол

Чиний зүгээс уяхан хонгор салхи сэвэлзэж миний бодлын алсаас хаврын анир тээсэн урин цаг байна
Чамд л хэлэх гурван үг сэтгэлд минь эргэж хургасаар энэ цэнхэрхэн өдрүүдийг авчирсан  байна
Угтан ирэх он цагийн зөрүүд араншин хоёулаа ч төөрч мэдэх нөмгөн цагаан манантай л юм
Урсан одох сар жилийн гэрэлт хэргүй буруугаа аргадсан зөөлөн шаргал тоостой л юм
Лусын охин усны мандалд хун болон эрхэлж эрэг дээр нь шаргал зэгс найгахыг хараад л баймаар
Лаа шиг хайлах залуу насны зүг чиггүй хүслийн манан дунд учирсан хар нүдэн чамайг налаад л суумаар
Уянгалаг болоод намуухан энэ орчлонд чинь хүний бүсгүй үрд дасах минь яасан ч амархан юм
Уйлж суухыг чинь зүүдэндээ олж хараад сэтгэлдээ хөндүүртэй сэрэхэд ганцаараа байх минь ямар ч уйтай юм
Ургах нарны тунгалаг туяанд хорвоо ямархан тодорно саарал гэгээтэй хоёрны саран түүнийг яаж мэдэхэв
Урт холын салхин илбээд өнгөрсөн ч энгэр цээжний гуниг хөвөрнө санаандгүй урсах хоногууд чамайг юунд мартахав
Нэрээр чинь шувууд ганганаад буцсан нэг намрын олон өдрүүд одоо эзгүй байна
Насаар чинь баяр гунигаа хэлхсэн ийм дотнохон хавар бодлоос минь түрүүлж ирсэн байна
Цэв цэнхэрхэн аялгуу зүрхний энүүхэнд урсана энэ лав халамцуу бурхан дуу аялж суугаа байх
Цэцэг цэцгийн үнэр гагцхүү сэтгэлийн гүнд анхилна тэндээс чинь л шувууд ирж яваа байх
Энхрий үгс уруулаас минь нисэх аниргүй энэ нандин хормыг хэн нэг нь зүүдлээсэй
Эгшиг яруухан ертөнцөд минь шөнө дунд болохгүй анх танилцсан үдэш минь намайг аргадаасай
Цэл залуухан дурсамжийг минь гэгээн гуниг чимдэг л амьдрал сүлж уянгалсан сонгодог эгшиглэн юм байх
Цэргийн зарлантай насыг минь танхилхан охид хоргоодог л тавилан гэгч бийрээр татсан уран зураг юм байх
Эвхэж хадгалсан захидал хаа нэгтээ гээгдэж хоцорно ганцаардахын зовлонгоо хайж алхах минь учиртай
Эргэж ирэхгүй учралын гэрэлт агшин тэртээд бүдгэрч холдоно санахын зовлонгоос салаагүй сэтгэл минь уяралтай
Гэнэн залуу нас маргааш дуусах юм шиг санагдана өчигдөр би юу бодсон билээ чиний л тухай
Гэрэлт цагийн үзэмж гоо догдлолыг минь бурхад л мэднэ яг одоо би хаашаа  яарна  билээ өөрөө ч мэдэхгүй
 Б.Лхагвадорж Бишрэлт овоо 2005он
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
odko (зочин)

vneheer saihan shvleg bna bayarlalaa. gunig zursan hawriin bodluudiig zunii boroo ugaaj, gurawhan ter nandin vgsiig namar l helchiheed hawar l gunij suuh ene bvsgvi zaya gej...

www.scofield.blog.gogo.mn (мобайл зочин)

Наалдах юм байна байна. гэхдээ чиний тархи биднуудад илvv их ач холбогдолтой.бусуу : ө

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)