Цэцэг оноогүй бороо : ТОЛБО
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

ТОЛБО

ТОЛБО
Арван тавтайдаа тэнгийн тал сөхөхтэй л болсон байж дээ Ах минь намайг  хань бараа татаж түлшний загийн гэрээ хийж бид хоер өвөлжин аймгийн төв  Дулаан харын  уул хоерын  хооронд арван тэмээ хөсөгтэй  үүрийн хяраанаар цантай  олсонд гараа хайруулж  идэр есийг туулж билээ
Гурван марал гудайлгаж  Дунд Баянгийн ширээ дөхөж  ирмэгц явган шуурга алгадсан цагаан талд
хоног таарч шор мултална Одод хөх дөл цацлах шиг догшрон  гялалзаж  өл холдсон тэмээний шүд орсон буурных адил хангинана Ачаа тэнгээс салж нуруу амарсандаа  тэмээд хэвтэхийн түүс болж хүнд лагс тавхайгаараа алтан хумсаа халтал  хэвтэр хэд самраад лүгхийтэл сөхөрнө Аяны хүний есоор бид хоер илүү дутуу юмгүй  яв цавхан явдалд  дасжээ Хөх хунгарыг гөлмөн төмөр адил нужигнуулан  ханзалж нүд гаргаад майхнаа барина Гал дэгжих хооронд дэвсгэр  пүүгээгээ баруун зүүн хаяа руу шидэлж  хойд багананд  ахын ангийн бууг хантайрч гарын богц өвдөг түшим ойр байвал ингээд болох нь тэр  Хомтой тэмээний нөмөр малын халуун амьсгаанд  майхны хоймор  дулаацах  шиг болдог сон  Намайг ачаа тэнгээ жишээд орж ирэхэд  гал дээр цай даргилж  ааг нь ханхлан ээж минь аргагүй бодогдоно Эцэг эхээс эрт өнчирсөн нь амьдрахын  эрхээр хатуу дөрөөнд эрт гишгүүлдэг ч, өглөг, харам хоёр нь тэнцүү хорвоог ухаарч ядсан арван тавхан нас юусан билээ. Задгай галын утаа тунаран майханы бааданд хургана. Нүд зовхи хорсоход энэрэлийн дулаан өвөр, мөнхийн юм шиг бодож өссөн минь үе үе зурсхийж үгүйлэвч үгүйг эс нөхөх нулимс алдуурна. Талдаа зуун тав татдаг ачаа тэнг сэвхийтэл өргөх бүр ах минь эр хүн гэдэг нь санаанд орж сэтгэл чангална. Манай Улаан Жалцайн усныхан бараг тэр чигээрээ Олдох-Гурван гашуун руу сунаж алдран нүүсэн гантай жилийн тэр нэгэн нүүдэлд ингэ, ботго зэрэглээ сэмэртэл эрүү хамхилгүй буйлалдахад идээшсэн нутаг уснаас холдоно гэдэг юутай хэцүүг тэр үед  би яаж мэднэ. Нүүдэлд хонь тууж, нар жаргах үед буудал гүйцэж ирэхэд ээж минь шанагатай хярам бор тагштай барин айл аймгийн хэртэй газраас тосч ирдэг байсныг энэ өвөл бүсээ чангалж явахдаа  хичнээн ч олон удаа санав даа  Ээж бид хоер мал хотолсон хойно  сая амсхийж  гадаа торхтой усны дэргэд ч  юм уу хомын ширдэг хаяж  хэвтээд
 үлгэр ярилцана Үлгэр амар сайхандаа  жаргасан ч газар өнгөнөөсөө хөлддөг гүнээсээ гэсдэг
нь ертөнцийн  нэгэн жам  миний хүү ядуу зүдүү яваа хүнд  ач тус болж өр нимгэн явдаг юм шүү  гэж захидаг сан  Энэ үг чөмөгнд минь хүртэл нэвтэрсэн юм уу  энд ирсэн цагаас хойш сэтгэл амар байсангүй хэрэг явдал  ингэж эхэлсэн юм  Би анх Хутагтийн таван суманд  гардаг өртөө
замаар явж  Хамар  Хөөвөр  гэдэг газар хүрлээ Үдийн газраас бараа сүртэй   цэнхэртэвч бэлд нь хүрэхэд  говьд  хаа  ч  байдаг асга чулуутай намхан ууланд тулж тэмээн жингийн  зөрөг өртөө   замаас газрын  цээжээр дөтлөн сална Нөөлөг нөмөртэй  ихтэй өвөр энгэрээр  ороож гарахад  хоер давхар өргөстэй төмөр торон хашаатай хэсэг навтгар байшин дайралдана Дөрвөн өнцөгтөө  манааны өндөр шовгортой  хар дах маягтай юм  нөмөрсөн буутай манаа цаг ямагт зогсоно  Харин хашаанд  тэгтлээ  олон хүн үзэгдэхгүй  Том улс ярих нь таван зуун тав   гэсэн үг олонтоо дуулдана  Миний ойлгосноор  тэр нь  ямар нэгэн анги бололтой   Бас ярилцах нь хоригдол ялтан  хүмүүс юм гэнэ  Хатуу чанга дэглэмтэй  ажиллаж  барилгын чулуу бэлтгэдэг юм байх гэлцэнэ Хөөрхий дөө яахаараа хэрэг төвөгт  орсон юм бол  Мөнгө идэж мөрийтэй  тоглосон  юм болов уу  гэж миний хувьд бодогдоно  Эсвэл хоршооны худалдагч байгаад
алдагдалд орсон байх  Хамар Хөөвөрийн уулын бараг талыг  нь буулгасан улс чинь  Баруунбаянд очоод заг түүхэд кило нь арван гурван мөнгө  юухан байх  вэ дээ  гэж бас бодогдоно  Гэтэл  ах минь  эдний талаар над юу ч ярихгүй  харин ч ямар  нэг зүйлийг нуугаад  байх шиг яригаа өөрчилнө Зөрөг  замаас гажихгүй Сайт шандын  энгэрээс  Дулаан хар хүртэлх
 урт замд хэдэнтээ хэрж явахдаа ахын ярих дургүй  тэр юманд улам хорхойсч явтал  цоохор Рэгзэн  гэгч бидэнтэй дайралдаж түр зам нийлэх зуур Өнгөрсөн  хавар  эндээс нэг хоригдол  алдсан юм гэнэ лээ Машинтай дарга нар манайхаар  хүртэл сураглаж ирээд  нэг буриад хэлмэрч тэр хүнийг хаа дайралдсан газар нь  нам буудах хэрэгтэй  Баруун  гартаа тоо тэмдэгтэй
 бидэнд зөвхөн  баруун гар нь хэрэгтэй  гээд явж билээ Гончигсүм минь  ер яана гэж тэр  амьтны  хааг ханзалж  суух билээ  За тэгээд  хүн гэдэг  юм чинь  шар цайны  үнэгүй  болох гэж бас байдаг юмаа хэмээн урсгаж гарав Рэгзэн гуай яриандаа  халж   Шар хадны ам хүртэл явахдаа юу эс ярих вэ Аавын хүү аль эндэх гэнэдэхийг тэр гэх вэ  Улс амьтан ярилцах нь дайтаж явахдаа бууж өгсөн юм гэлцэх л юм  Дэргэд нь хараад зогсож байсан биш  хэн мэдлээ Хүчинд автагдаж хүний эрхэнд орохын цагт гарах горьдлого зүүний сүвэгч шиг харагддаг  юм гэнэ лээ  Эдний цаана эхнэр хүүхэд  аав ээж гээд нэг хэсэг нь элгээ эмтэлж суугаа даа  Халуун  ам бүлээсээ хожмын цагт нэгнийгээ төрд тэрсэлсэн  ялтан байх юм гэж хэн санах  вэ Төрийн төмөр нударга  нэг далайвал  өршөөлгүй бололтой Үнэндээ үйлс хазайсан бол одоо яая гэх вэ
 Цаана үлдэж байгаа нь дээлтэйгээ хатна даа хөөрхий гэж билээ  Нэг удаа  аймгийн төвөөс  буцах замд  явдлын  аяс таарч  торон хашааны өнцгөөр гарч иртэл чулуу бэлтгэдэг    нөгөө хоригдлууд  ажлаас бууж байгаа бололтой онигор цонхтой  навтгар байшингийн зүг мөргөлчин
шиг мөр мөрөө гишгэлэн аяархан хөвөрнө  Жавартай  тэнгэрийн дор сүүдэртэх  Хамар Хөөвөрийн уулын  бэл рүү хэд  дахин мушгиран буусан энэ цуваа хүн бүхэн тамхи шившиж явна
уу гэлтэй амьсгалах  бүр нь уур манан савсана Саравчийг нь хүртэл буулгаж  бүчилсэн орог саарал малгайн  дор сахал  хөмсөг нь цантсан хүмүүсийн эцсийн хүч тамир сүнс сүлдээ
уулын чулуунд нуга даруулсан  нь илт   Гэвч зарим  нь хүний  газар гүний хошуунд үзсэн  эрх чөлөөтэй амьдрал  уужим  тайван алхах  тэмээ мал  нар салхинд  жаргалтай яваа  арван хэдтэй  хүү тэдэнд сайхан санагдсан юм уу   хоорондоо яльгүй  шуугилдан над руу харна  Хэзээ би  тийм олон харцтай   тулгарч явсангүй   Тэд тэрхэн зуур ядрал зүдрэлээ мартаж  нүүр нүдэнд нь гунигтай инээмсэглэл  тодорно  Ганц ч  үг дуугараагүй  атлаа тэр нүднүүд  надтай ямар нэг юм  яриад байх шиг     санагдана   Нэг хэсэг  нь дүлий  дүмбэд  энэ хорвоо   надад юу  ч  хэрэггүй  гэсэн шиг  цээжээрээ бөгтийн зүтгэнэ  Хоорондоо гинжээр холбоотой  гадагшаа ганц илүү  алхах  өөрийн толгой мэдэлгүй  хүний  тийм орчин  байдгийг  тэгэхэд би  үзэж зүрх  зогсох шиг болж билээ  Тэмээн зөрөг зам торон хашаанд  хамгийн ойрхон тулж  очдог газар ирлээ
Ээж минь  ядуу зүдүү хүнд ач тус хүргэж  өр нимгэн  явдаг юм  шүү  гэдэг сэн  Би энэ хүмүүст
юугаараа  тус болж  чадах билээ  Тэр гунигтай цэнхэр нүднүүд надаас ямар нэг юм  хүсээд
байх шиг  Монгол хүний төрөлх зан  юм уу яагаад ч юм  нэг л юм өгмөөр бодогдож   өврөө тэмтэрлээ  Өглөг  буяныг  бодовч  өгөх юм юу  билээ    Ер нь  эдэнд юу  хэрэгтэй байдаг юм
бол  Гахайн өөх  лаазалсан мах   хар талх  хөх пүүшиг   элдэв юм санаанд оровч тэр юм надад хаанаас  олдох билээ  Хээр замд яваа  хүнд  тэмээний бөхөнд өлгөөстэй гарын жунхааны ууттай  юмнаас өөр юу байх билээ  Дэмий л  гараа шургуулж тэмтэртэл  замын хүнсэнд  авч  гарсан  адууны  чанасан мах өөх тос нь  хайлмагтан гарч  ирэх нь тэр     Яая гэх вэ  надад байгаа нь тэр юм чинь   Ер нь ч даарч  явахад адууны мах хөлс  чийхартал  дулаацуулж  өл хоол  сайтай  нүнжигтэй байдгийг  хэлэх үү   юу нь  муу байх вэ  гэж бодогдонгуут аль өөдтэй өөхтэйгөөс  нь  юу дайралдсанаа дөрөөн дээрээс шидэж амжлаа   Хэн нь  юу  олж  авсныг бүү мэд  хараал ерөөл алин болох нь мэдэгдэхгүй  бөөн шуугиан боллоо Олж харснаас  хамгийн наад  захын  хүн төмөр  гинжээ тар нярхийтэл  нааш зүтгэн торны өргөс цохиж дутуу унасан мах руу ухасхийлээ  Торон доогуур хүвцас хунар гар хуруугаа урж  тасчуулан байж гэзэр элэгдэн зүтгэсээр арай гэж тэр махыг аван үмхэллээ Тэрхэн агшинд манааны шовгороос буу  тасхийж, хөтөлж явсан хомтой хэдэн тэмээд үргэж буйл бурантгаа тасдуулав. Нэг харах нь ээ, нөгөөх хүний өмнөх тохой хэрийн зайтай газраас цэвцийсэн цагаан цас дороосоо цус нэвчлээ. Гэсэн ч тэр хүн хамаг цусаа юүлэгдэн байгааг эс тоож, амжиж л авъя гэсэн шиг нүдээ тас анин үмхэлсээр байв. Би амьдралдаа тэгж их өлссөн хүнийг үзээгүй. Магадгүй, одоо түүнд юу ч хэрэггүй, ганц удаа цадтал идэх ч хэрэггүй, гагцхүү амьдралаас энэ л мөчийг амжиж хожих хэрэгтэй байсан байж болох юм. Нэг л мэдэх нь ээ би Дэнгийн дэвсэг уруудан хэдэн тэмээнийхээ ул тавхайг халтал алхуулж явна. Хээрийн шөнийн цасан цагаан талд явавч гишгэх газар өнөө толбо улан дор нэвчин нүүж байх шиг санагдана. Ахыг аймгийн төвөөс хөсөг гүйцэж иртэл яах ч  ухаанаа олохгүй байв Эцэст нь энэ тухай юу ч дурсахгүй байя гэхнээ нөгөө өрөвдөлтэй олон нүднүүд жавар долоож алдсан майхны бөөрнөөөс нэвт ширтэх шиг болж ямаан дахан дор гудас сэмэртэл хөрвөж хэвтдэг сэн. Дараа нь түүгээр хэд хоногийн дараа явахад өргөст торыг өргөтгөж зөрөг замыг хаасан байж билээ. Тэр хүмүүсийн хувь заяа цаашдаа хэрхэн юу болсныг мэдэхгүй.Үнэндээ  цоохор Рэгзэн гуайн хэлснээр цаана нь эхнэр хүүхэд, аав ээж гээд нэг хэсэг нь одоо хүртэл элгээ эмтэлж суугаа ч юм бил үү. Хэрэв тийм бол ёстой л дээлтэйгээ хатсан байхыг хэн байг гэх вэ? Хаа хол тэртээ гэзар оронд болсон явдлын гунигт сүүдэр, энэтэй говийн аглаг буйд бөглүү хязгаарт бас хүрч, тэмээн зөрөг замыг хөндлөн огтолж гарсныг мартах аргагүй. Би гай болж юм шидэж өгөөгүй бол тэр амьтан ядаж нэг өдрийн шар нарыг бүтэн үзэх байсан болов уу. Хувь заяа гэдэг юутай гунигтай вэ. Мянга есөн зуун тавин гурван он. Би арван тавтай л байж. Одоо тэнд өргөст торон хашаа, манааны шовгор ор мөргүй алга болсон ч цасан дээрх толбо өнөө хүртэл нүдэнд харагдах шиг болдог юм. Юу ч гэх вэ дээ...

 МЗЭ ийн  шагналт зохиолч   А  Шартолгой 

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Selem

oor yu helehew dee sain bolj

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)