Цэцэг оноогүй бороо : Ганцхан хувь шөнө
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Ганцхан хувь шөнө

Ганцхан хувь шөнө
Охин чиний тэрлэгний хормойд ганга шингээж
Оддын нулимсан дээр хонгор дуу гэншүүлж
Боргоцой хөхний товчны гижиг дэвхцүүлж
Бүсгүй заяаны Үүд нээсэн халуун шөнө
Будар будархан шиврээ бүлээсэж нийлсэн
Бүдэг бүдэгхэн шиврээ бүлээсэж нийлсэн
Гангар жингэнэж айраг асгараагүй
Ганцхан хувь шөнө байж
Үргээ үргээхэн харцтай чиний нүд
Үүрэглээ нойргүй үнэгчлэн талимаарсан
Гал илчтэй ягаан уруул
Галтай сархдын аагаар халамцаасан
Товгор товгор алхаа уяа руу чинь чиглээгүй
Тохой дэнжийн ноход боргож давхиагүй
Биe биeдээ ууссан тэр шөнө
Бидэн хоёрт ганц хувь байж
Нүгэлд хүрээгүй уруулын минь хээ
Нүдний чинь дотор бий
Нүцгэн эрчүүдэд хүрээгүй онгон үнэр чинь
Нүүгээд явчихсан залуу насанд минь бий
Охин чиний тэрлэгний хормойд ганга шингээж
Оддын нулимсан дээр хонгор дуу гэншүүлж
Боргоцой хөхний товчны гижиг дэвхцүүлж
Богшоож бичсэн шүлэг минь ганцхан хувь үдэш
Ж Раднаадаргиа   1996  9  13

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
Шувуухай

Нүгэлд хүрээгүй уруулын чинь хээ
Нүдний минь дотор бий
Нүцгэн эрчүүдэд хүрээгүй онгон үнэр минь
Нүүгээд явчихсан залуу насанд чинь бий

Раднаадаргиа... сайхан хүн байдаг байх даа

Selem

yostoi saihan shuleg bna.

Саргуун (зочин)

хог л байна

Mayka (зочин)

Iim l bdagdaa shan shvleg bna

Angir

Nice yum aa

Pапука

saihan shuleg bn...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)