Цэцэг оноогүй бороо : Сар гуниглах анир″-ыг сонсоод...
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Сар гуниглах анир″-ыг сонсоод...

"Сар гуниглах анир"-ыг сонсоод...
    Сэрэл мэдрэмжийн гэгээн тунгалаг алсад онгод авьяасын гал дөл бадраан "аглагийн даяанч" мэт суусан энэ залуу шинэ номоороо уншигч таны оюун сэтгэлийн ертөнцийг эзэмдэн дагуулж байна. Эзэмдэн дагуулахын утгын зангилаа, үгийн шид түүний яруу найрагт байгаа болохоор ийнхүү бардам зоригтойгоор хэлж байгаа юм.
    Манай Дорноговийнхон их Равжаагаар улбаалан үе цагийн бичиг номын мэргэдийн амин судсыг нэгсгэн хэдэн жарныг элээсэн яруу найргийн сонгодог сургуулийг бий болгож чадсан юм. Энэ сургуулийн шавь нар Монголын утга зохиолын өргөө гэрийн хойморт өөрийн гэсэн суудал зиндаатай гэдгийг эрхэм мэргэн уншигчид андахгүй.
    Олон жилийн өмнөөс бичиж туурвиж эхэлсэн ч "их дуу гарган өөрийн биед эрэмшилгүй" төлөв энгийн байдлаар бийр бэхсийг нийлүүлэн яваа эрхэм дүүгийн номонд урмын цучил нэмэхийн хажуугаар олныг өгүүлэн нуршина гэдэг ахадсан ажил гэдгийг өчүүхэн би ухан ичингүйрэвч хүний сайхан санаа басхүү хүндлэл мэт зөөлөн аргадангуйгаар хүсэмжилсэн байдлын огоорч эс зүрхлэв.
    Түүний шүлгүүдийг уншиж суухад хамгийн эрхэм сайхан санагддаг нь үгийн сонголт, байрлал, эмх цэгц, яруу элгэмсэг өнгө илэрхийлэл, гүнзгий эрхэмсэг санаа нь баяр эмзэглэл зэрэгцүүлдэг. Чухамдаа үүнийг л жинхэнэ яруу найраг хэмээн ухвар оюундаа байлгаж ирсэн миний мэт нь "их мэдэгчийн дүр эсгэн ингэ тэг" хэмээн зааварлах маяг үзүүлж эс чадах.             Өөрийн тунгаамал үгс, тунамал санаандаа үнэнч байж, урлах эрдмийн оньс түлхүүрийг нэгэнт атгасан яруу найрагчид элдвийг заан зааварлах нь инээдтэй агаад хөгийн...
    Зүрх сэтгэлээ өгөн байж онгод авьяасаа сүлэн, сэрэл мэдрэмждээ ойрхон байж туурвисан шүлгүүдээс нь мөр бадаг салган элдэв зүүлт тайлбар хийн маяглах нь илүүц зүйл гэдэгтэй уншигч та ч гэсэн санал нэгдэх биз.
    Шинэ яруу найргийн нэгэн төлөөлөгч Б.Лхагвадоржийн "Сар гуниглах анир"-ыг сонсоод иймэрхүү үг хэлхэв.
    Яруу найраг бол оюун санааны эрчим хүч, зүрх сэтгэлийн гал дөл, уянгалаг мэдрэхүйн эд эс, ертөнцийг танин мэдэхүйн аугаа хүслэн, хайрлах энэрэх нигүүлсэхүйн дээд хөлгөнд хүрэх гэсэн эрмэлзлэл юм. Дорноговийн яруу найргийн сургуулийн үе үеийн номч мэргэн багш нар ингэж айлдаж ирсэн. Энэ сургуулийн ил далдын хүчинд ивээгдсэн олон хүн үүнийг уран бүтээлийн зарчим дэг жаягаа болгож явдаг. Б.Лхагвадорж маань ч үүнээс хазайсангүй.
    Юу хийж бүтээхээ мэдчихсэн, уран бүтээлийн хүрэх оргил зам мөрөө таньчихсан энэ цагийн хэлээр "ойлгож ухамсарлачихсан" хүнийг элдвийн захиас сургаал, ерөөл магтаалын нялуун үгсээр долдойдох хэрэггүй.
    Их уншиж, их бичиж, ихийг туурвих нь нэгэнт чиний насны үйл хэрэг, амьдрал чинь болжээ. Өөр юу хэлэхэв дээ...
МЗЭ-ийн шагналт яруу найрагч Лувсанчүлтэмийн Эрдэнэбат.
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
нэргүй (зочин)

хаана байдаг яруу найрагч вэ

Зочин

Дорноговьд байдаг

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)