Цэцэг оноогүй бороо : ″Редакторлаагүй шүлгүүд″
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

″Редакторлаагүй шүлгүүд″

  Б.Хүрэлтогоо бээр шүлгийг ур ханаж ухаан тунатал бичиж байна

"Редакторлаагүй шүлгүүд" номыг уншихад Хадан зургийн зургууд Хүрэлтогоогийн шүлгийн хооронд ямар нэгэн адил тал байх шиг санагдахаар нь энэ их адил талыг олох гэж номд орсон бүх шүлгүүдийг захаас нь дахин шинжив. Номд орсон шүлгүүд бол... шүлэгчийн биеийн илч нь ч шүлэгнээсээ хөрөөгүй цоо шинэ шүлгүүд... байгаа юм. Шүлгүүд нь хэлбэрийн хувьд уртаас татгалзаж охор руу, үгийн хувьд, хоосноос татгалзаж цул руу, цагийн хувьд, удаанаас татгалзаж хором руу, санааны хувьд, хөнгөнөөс татгалзаж хүнд рүү, урамсын хувьд, уянгаас татгалзаж ухаан руу хандсан... Тэгэхдээ тогтсон зай, тогтсон цаг, тогтсон оршихуй, тогтсон үйлтэй байдгаараа бодитой... Бодитой учраас ортой, ортой учраас, лавтай. Энэ нь чив хэмээх хадан зургийн шинж авай. Хадан зураг нь зургийн хэлээр тогтсон оршихуй, тогтсон үйл явдлыг тодруулж талбисан бол Хүрэлтогоогийн шүлэг нь шүлгийн хэлээр тогтсон зай дахь, тогтсон цаг дахь, тогтсон оршихуй, тогтсон үйл явдлыг зураглаж байдаг юм. хадан зургийн зураг болон Хүрэлтогоогийн шүлгийн адил тал нь Бодитойдоо байдаг юм байна. Ийм шүлгийг зарим шүүмжлэгчид бодитой шүлэг гэж хэлдэг. Бодитой шүлэг хэмээх нь хий сэрэл, хийсвэр сэтгэхүйгээс ургах бий, харин шууд сэрлийн билэгийн гэгээгээр тодорно. Шууд сэрлийн билэгийн гэгээ хэдий гүнд тусвал, төдий цул, төдий хүнд шүлэг мэндэлнэ. Тэгэхэдээ бодитой шүлэг хэмээх бодит ахуйн буй бүхий зүйлсийн бор зураг бий, харин уянгалаг оршихуйн, ухаалаг бадрахуй ажгуу. Бодитой шүлэг хэмээх шууд сэрлээс тодорхын учир шүлгийн хэл, шүлэгчийн туршлага, аль аль нь тухайн газарт байсан байдаг. Тийм ч учраас бодитой шүлэгт, шүлэгчийн биеийн илч нь хүртэл уншигчийн сэтгэлд хүрч, шүлэгчийн зүрхэн цохилго нь хүртэл уншигчийн сонорт сонсогдож байдаг...Бодитой шүлгийн...шүлэгчийн туршлагын цаана юу байдаг вэ? гэвэл сэм дохио, гүн ухаан, ёгтлол, хураангуйлал, хайр, харам, хүсэл тэмүүлэл, гуниг гутрал, баяр жаргал байгааг бид андахгүй. Харин энэ бүхний ард ямар ч чимээ аниргүй саатаж байгаа том юм бол хүн чанар юм. Үүнээс үзэхэд бодитой шүлгийг бүтээхэд тухайн газар байсан шүлгийн хэлийг олж эзэмдэнэ гэдэг бол, шүлэгчийн нэг эрдэм. Тэр хэлээр шүлэгчийн мэдрэмж, урмас туршлага... биеийн илч, зүрхний цохилго хүртэл тодорч, мэдэгдэж байдаг болохоор, тэр хэлийг эзэмдэж, шүлэгтээ түүнийг хамаг дээд тархаалтаар тархаах явдал бол шүлгийн тар тамиртай их холбогдох аж. Энэ талаар Хүрэлтогоо явах тусмаа улам мэргэшиж байгааг түүний сүүлийн үеийн шүлгүүд гэрчилж байна... шүлэгчийн туршлагаа бүртгэж чадаж байх авъяас билэг ч харуулж байна. Үзтэл Б.Хүрэлтогоо бээр бодитой шүлгийг ур ханаж, ухаан тунатал бичиж байна. Шүлгийг богино бичнэ гэдэг бол нэг эрдэмБогино шүлгийг ончтой бичнэ гэдэг бол их эрдэм..." хэмээжээ.

БНХАУ-ын төрийн шагналт алдарт яруу найрагч Л.Одсэр 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)