Цэцэг оноогүй бороо : Яруу найраг ертөнцийн зохирол
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Яруу найраг ертөнцийн зохирол

Яруу найргийн тухай ярилцахад нарны идвэхжил ихэсдэг гэдэгт би  итгэдэг.Орчлон хорвоогийн мөн чанар, агуулгыг өөртөө шингээн, дүрслэн илэрхийлж чадах, цорын ганц төлөөлөл нь яруу найраг юм.Яруу найраг нь үлгэр домог, зөн билиг, хайр дурлал, гүн ухаан, ид шид, гайхал эргэлзээ, айдас хүйдэс, энэ хорвоогийн байж болох бүхний хувилбар, үгийн тоглоом, үгийн шид, үгийн боломж үйлчилгээ билээ. Яруу найргийн эрт, эдүгээх, байж боломгүй, сонин хачин өгүүлэмжийг, этгээд гажууд, ид шид, үлгэр домог хэмээн сатаарснаас үнэн бодит үйлийн гэрэл гэгээ гэдгийг төдий л үнэмшихгүй явцгааж . Бидэнд үгээр илэрхийлж байгаа бүхэн өөрийн хэлтэйг, орчуулагч нь үг юм байна. Үг гэдэг тэгвэл юу юм бэ? Тэнгэр огторгуй, газар дэлхий үүсэхээс өмнө үг байсан. Үгээр бүх ертөнц бий болж, үгээр бүх зүйл нэрлэгдэн амьдрал буй болсон тухай “Ариун Библи” эхэлдэг. Бодол, бодрол бүр гэрэл, долгион. Бодролын эрчим, цөм нь дүрслэл. Дүрслэл нь үгээр илрэх долгионы давтамжтай. Бодролын долгион нь эрчим, эрчим нь эд эс, эд эс нь эгшиг авиа, эгшиг авиа нь хэл яриа, хэл яриа нь хүсэл мөрөөдөл, хүсэл мөрөөдлөөс амьдралыг захиалагч цөм болон гадагшилж, бодит ертөнцийг буй болгодог ҮГ төрнө. Таны, миний, тэдний ярьдаг жирийн, хараалын, магтаалын тэр үгс! Үг бол өөрийн ертөнцийг үүсгэн бүтээгч, үгүйрүүлэн хөнөөгч хос чанартай, шидэт долгион, амьд эс, амьд ертөнц юм. Ертөнцийн бүх хувирал үгэнд багтаж, үгэнд асаж, үгэнд бөхнө. Үүнийг мэддэг ард түмэн “Үгийн сэнтийн дэргэд хаан мэтийнх нь дэндүү өчүүхэн”, “Үгээр хүнийг алж ч болно. Аварч ч болно”, “Даагнаас унаад үхдэггүй. Дарвагараасаа болж үхдэг” Насаараа ханилах хүндээ насанд нь мартагдамгүй муу үгийг бүү хэл” “Мэсний шарх эдгэрдэг. Үгийн шарх эдгэрдэггүй” хэмээн ярилцсаар иржээ Ертөнцийн гэрлийн эрчим хүчинд зохицож амьдрахаа бид “аж төрөх” гэдэг Аж төрөх маань гэрлийн оноолт нарны тусгал юм Нар бол зүгээр нэг халуун цөмийн урвал тэсрэлт биш амьдралыг үүсгэгч эрчим гэрэл гэгээ үг! Наран дээр явагддаг бүх хувирал тэсрэлт үгэн дотор явагддаг Сансар хорвоо газар дэлхий дээр болж буй бүхэн үгэн дотор болж байдаг Тэнд нэмэх хасах цэнэг хуралдан эерэгээ идэвхжүүлж эсрэгээ бөмбөгдөн саармагжуулж гэрэл сүүдэр бий болгон бужигналдана Түүнийг нь бид хар цагаан хатуу зөөлөн өдөр шөнө өвөл зун үхэх төрөх үнэн худал хэмээн зааглаж сайн муу сайхан муухайгийн жишээ болгоно Үг авиа цацраг долгионоороо соронзон орон буй болгон байгалийн хэл бүтээж түүнээ илүү нарийн ертөнц зөн билиг авьяас уруу илгээнэ. Авьяас гэж юу юм бэ? Яг адилхан төрсөн атал яагаад нэг нь нөгөөгөөсөө өөр байдаг юм бэ? Нэг нь бийр будгаар гайхалтай сонин ертөнц зурж баримал урлаж шүлэг бичиж байхад нөгөө нь бийр барьж баримал урлах нь байтугай бичсэн шүлэг уншаад ойлгохгүй хол байна гэдэг нэг л ойлгомжгүй… Бүтээж чадаж байгаагаа авьяастай бүтэлгүй доройгоо авьяасгүй гэдэг юм уу гэтэл бас тиймгүй тэд нь авьяастайнхаа авьяасаар хооллоод авьяастан нь хийж байгаадаа сэтгэл өгөөд бусдыг ажирч тоохгүй байх шиг Албан тушаал ажил мэргэжил царай зүсээр байна уу гэхээр үгүй ээ Тэгэхээр энэ авьяас дотор л их юм байна Цагаан гэрэл задрахдаа олон өнгө хувирал дүрс өгдгийг бид мэднэ Яг түүн шиг сансраас ирэх долгион авьяас билигтнүүдийн тархинд богино долгион үүсгэж зөн билигтэй холбогддог байх Өвөг дээдсийн гүн ухаанд авьяасыг боловсрол ур чадвар гэж нэрлэсэн байдаг Чонын бэлтрэг амьтан барихдаа мэргэн бол чоно боловсрол хурга тугал бэлчээрт гарч цадаж тоглож наадан мөргөлдөж байвал хурга боловсрол, хэрээ цуст идээ олоод арьсыг нь хуулж нүдийг нь идэхдээ мэргэн бол хэрээ боловсрол гэх мэтээр амьтан бүхэн хоолоо олж идэх тэр ур дүйг хэрхэн эзэмшсэнээрээ байгалиа эзэгнэнэ” гэжээ Тэгэхээр авьяас гэдэг хувь хүний асуудал биш хүн төрөлхтөн нийгмийн асуудал гэдгийг өнөөгийн дэлхийн түүх бидэнд харуулсаар бус уу Таны дэргэд хорвоогийн суу билигтэн байж байж мэднэ Та эргэн тойрноо сайн ажаарай Өвс ногоо өт хорхой од эрхэс орчлон хорвоотой ярьдаг тэдний танихад хэцүү шүү Тэд их энгийн…

Яруу найргийн хувьсал хөдөлгөөн нь орчлонгийн мөн чанар агуулгыг илэрхийлдэг нүүдэл тул үнэний тухай онолоор батлагдана гэж “Монгол гүн ухааны огторгуй” тайлжээ “Үнэн гэж юу юм бэ?” Цаг үед мөнхрөн үлдэх туйлын үнэн гэж байдаг юм уу? “Өнөөдрийн үнэн маргаашийн худал Маргаашийн худал өнөөдрийн үнэн” биш үү? Гэсэн асуултад “Өнгөрсөн одоо ирээдүйгээ ямар үнэнээр харна Тийм л үнэн тогтоно –Ертөнцийн мөн чанар язгуурын амин хэлхээг угтаж мэдээд тосож бэлтгээд тэсэж магад гарах чадвар “Үндэс иш цомирлогийн онол” гэж байдаг Энэ онол “Чин” “Чу” “Хажир” гэсэн гурван үнэнээр уялагдана Өвс ургах хүний амьдрал хоёр адилхан Өвс ургах нь “Чу үнэн” асгарсан үр соёолж ургах нь “Чин үнэн” өвс заавал идүүлж ургадаг нь “Хажир үнэн” Амин чанар мөнх байдаг нь “Чин үнэн” таван эрчим (нар сар сүү мэдвэл зохихуй их засаг ) дор шилждэг нь “Чу үнэн” эрчим хүчээр гэгээрсэн амьдрал байдаг нь “Хажир үнэн” Чин Чу Хажир гурван үнэнээс гажваас гэм болно хэмээн өвөг дээд эс өгүүлжээ Үнэний тухай бидний огт сонсоогүй ойлголт чихэнд нэг л наалдацгүй этгээдэд нь хачирхах бус бид дэлбээ цомирлог өнгө ил бүхний тухай яриад үндэс иш язгуур далд мөн чанарын тухай мартсан бус уу “Өлсгөлөн ган гачиг үер ус өвчин тахал дэгдэх нь бодол санаа унаж доройтсоных Үг бодолдоо сонор сэрэмжтэй бай Хөнөөн устгах муу үг урсгахдаа хүмүүс өөрийгөө хөнөөж буйгаа мэддэггүй” хэмээх үгээс Яруу найраг ямар аугаа нарийн ямар үнэ цэнэтэй ямар чухал нь тодорхойлогдоно Ингэхээр бид үгэнд хайш яайш хөндлөн гулд хандаж болох уу? Үг ус агаар мэт энгиййн элбэг болохоор тоохгүй байсаар мартсан байх Гэтэл агааргүй бол хэдэн хором усгуй бол хэдэн хоног амьд байх вэ гэдгээ “хомсдоод” ирэхээр нь л “хохирлоороо “ мэдэрдэг Эх эцгийн хайр нар сарны гэрэл өвс ногоог мөн дээрх лугаа үнэгүй хэмээн санах бөлгөө Гэтэл амьдрал аз жаргалыг бэлэглэгч үүсгэгч тээгч эрчимжүүлэгч бүхэн туйлын энгийн байгаа нь “Энгийн бүхэн аугаа Аугаа бүхэн энгийн “ гэдэг томъёлолдоо байна Үүн лүгээ үгийн үнэ цэнэ эрчмийг бид умартжээ Ингээд бодохоор улс орон дэлхий ертөнц маань уруу дорой байх нь төр засаг ард түмний буруу биш тэдний оюун санааны хүчилтөрөгч болсон зохиолч яруу найрагч үгийг эзэгнэгчийн буруу гэвэл зөвшөөрөгсөд нь хэд байх бол Гэвч байгалийн хэлмэрч улаачдад оноосон “тэнгэрийн хишиг”-ийг бодолцвоос энэ нь хол биш үнэн юм Гагцхүү хүн бүхэн яруу найрагч байдаггүйн адил шүлэгч бүхэн угийг эзэгнэгч “тэнгэрийн харьяат” байдаггүй нь тэдний зөн билиг мэдрэмж авьяас чадвар хариуцлагаас шалтгаална Хариуцлага нь гэгээрлийг төрүүлдгээс гэгээрэл нь ухамсрын тусал юм Яг л толинд нүүрээ хардаг шиг… Байгаль “жинхэнэ яруу найрагчдыг” өргөмжлөхдөө зөн билигийн нууцад нэвтэрч оюуны мэлмийг нээгсэд нь цөөхөн байхаар заяажээ Энэ нь хүн бүрт үзэг цаас өгөөд баярлахгүйтэй адил Гэвч энэ ертөнцийн хамгийн аугаа нь үг хэвээрээ… Ли Бай Омар Хайяйм Мацуо Баше Эмили Дикинсон Осип Мандельштам Артюр Рэмбо Тэд Хьюз Элизабэт Бишоп Таникава Шүнтаро… Нэрийг нь бичихэд хүртэл адислал төрөх сайхан хүмүүс Ийм л хүмүүсийг бид яруу найрагч “тэнгэрийн харьяат” хэмээн тэргүүн дээрээ залдаг Гэвч чоныг хэрээ арслан барсыг цөөврүүд дагаж явдгийн адил жинхэнэ яруу найргийг тойрсон гуйвуулсан хазгар нугаснууд ямагт байдаг Тэд нисэж чадахгүй хэрнээ хамгийн өндөрт ниснэ ниссэн хэмээн цаг үеийг будлиантуулж жинхэнэ далавчтайгаа далавчгүй хэмээн итгэтэл нь бусдыг хордуулж доройтуулж байдгийг бид мэднэ Хурга тугал буруулсан нэгнийг шийтгэдэг хэрнээ хэдэн үеэр нь үр удмыг нь мунхруулж зөн билиг оюун санааг нь хоосруулагчдад гоморхох нь байтугай мунхруулгийг дэлгэрүүлэх суртлыг нь дэмжиж хүүхдүүдээ түүнд албадан өгч мунхарсанд нь баярлан алга таших эцэг эх ээ юу гэх вэ… “Монголын түүх соёл утга зохиолын тухай яриа дэлхийн анхдагч утга зохиол түүх соёл гүн ухааны тухай яриа болно” гэвэл хөөрсөн хэрэг болно байх Энэ тухай манай судлаач эрдэмтэн зохиолчдод баримт хэрэгтэй бол “Чингис хаанй отгон хүү Тулуй эзний хатан Соркоктай бэх бичиж өөрийн хүү Мөнхийг 1251 онд хаан ширээнд суухад нь өргөн барьсан “Хөх Монголыг нүүдлийн соёлоор бадраах Их Засгийн Алтан дээд гэр-иэ” гэдэг номын тухай би бээр “Чингис хааны алтан аялгуун нууц” гэдэг ном бичсэн Тэнд наанадаж 10-40 мянган жил цаанадаж сая жилийн үүх түүх өнгөрсөн одоо ирээдүйг алган дээрээ тавьсан мэт өгүүлсэн нь нүд бүлтийж чих дэлдийм сонин хачин гай гэм шид ертөнцийг аврах онол гаргалаа байгаа даа Энэ тухай жирийн физикийн багш 50-60 лекц уншаад байхад манай зохиолч сэтгүүлчид шар сонин хавиар л мана татуулаад байхаас оюуны хэрэглээ тархины тураалаа огт тоохгүй ходоодондоо л захирагдах юм “Алтан аялгуу”-г хэн дуртай болгон барьж аваад уншчихгүй нь үнэн Өөрийгөө эрдэмтэй гэх өрөөлд ч найдлага төрүүлэх хоёр гурван дээд сургууль төгссөн хоёр гурван шинжлэх ухааны доктор нэгэн байлаа ч уншаад ойлгохгуй нэгэн байхад бичиг үсэг тайлагдсан төдий ч уншаад ойлгох нэгэн байж болох тийм л ном… Харин үүнийг уншаад ойлгохгүй зохиолч яруу найрагч сэтгүүлч оюуныг эрхэмлэгчид бол үзгээ хогийн сав уруу хаяад өөр юм бодох хэрэгтэй Оюуны эрэлчин хүний хамгийн чухал зүйл нь мэдлэг танин мэдэхгүй хүн чанар байх болов уу гэсэндээ тэссэнгүй энэ тухай бас дурдчихав Дорой ядуухан цэцэрлэгийн гүнд нэгэн булш байна Долоон ширхэг яргуй түүн дээр ургажээ “Энэ хэний булш вэ” гэж цэцэрлэгчээс би асуулаа Эрхэм сэтгэлт нэгэн нойрсож буй аяар байгтун гэлээ… Алдарт “Мянган нэгэн шөнийн үлгэр”-ээс энэ шүлгийг уншаад баярлаж догдолж их хөөрч билээ Миний анх цээжилж анх сэтгэлдээ хөглөсөн шүлэг энэ Дараа нь олон сайхан ном олон сайхан шүлгээр сэтгэлээ хөглөж олон сайхан нөхөдтэй болсон доо Сайн шүлэг сайхан номын тухай ярихаар онгод ордог юм Би Бавуугийн Лхагвасүрэн М.Ю.Лерментов О.Мандельштам Данзангийн Нямсүрэн Эмили Дикинсон ер нь сайн шүлгүүд л байвал ватум цаасан дээр бичиж өөрийгөө тойруулж өлгөчөөд чанга дуугаар уншин дунд нь тарайгаад хэвтчихдэг байлаа Энэ дунд олон монгол найрагч миний олон найз нөхрийн шүлэг байдаг шүү Өөр хэмнэл өөр өнгө аяс өөр утга санаатай өөр шүлгүүдийг өөр өөрийнхөөр нь сэтгэл оюундаа шингээн бясалгаж байгаа минь тэр Тэгээд шүлгийн хэм хэмжээ арга хэлбэр эрчимд задаргаа хийхэд хад чулуу шиг цул хүнд байсан шүлгүүд гарын аяар болон номхроход өөрийн сүргээ жишин бяр үзэн цус сэлбэх илүү омголон илүү хүчирхэг илүү утга уянгын гүн рүү аялдаг Тийм учраас би сайн ном сайхан шүлгийн эрэлд хатдаг аа Харин алт мөнгөн үе энэ тэр хэмээн зааглахад гайхдаг Дараагийн залуу үеүүд хүрэл төмөр мод цаасан үеүүд болох уу? Биднээс илүү билиг авьяастай хойч үе төрөхгүй байхгүй юм шиг загнах нь харин ч авьяас билиггүй хүмүүсийн хоосон яриа сонсогддог Яруу найраг өөрсдөдөө алт. мөнгөн медаль зүүхгүй дээ долгомцог юмнууд л тэгж найр зохисон байх Яруу найрагчдад хэзээ ч насны зааг ажил мэргэжлийн ялгаа байгаагүй Тэд авьяас билиг онгод мэдрэмжээрээ биесээ таньдгаас сэтгэл зүрх нь үргэлж нээлттэй Байгаль амьдралын замын хөдөлгөөний дүрэм эрүүл ахуй зохицуулагчдаа гэрлэн дохио нар сар өдөр шөнө өглөө оройтой илгээснийхээ адил сэтгэл оюун уураг тархины эрдэнэс хайгчын эрдэм ухааныг шинжлэн судлаж дүгнэлт өгөх билигтэнг бас заяажээ Тэднийг бид шүүмжлэгч судлаач багш зарим нь бүр дайсан ч гэж үзэх мунхаглал бий Энэ нь үнэнийг хайсаар байдаг хэрнээ үнэнд дургүйн нэг шинж юм Аугаа их утга зохиол аугаа их урлаг аугаа их судлаач шүүмжлэгчдээ төрүүлдэг түүхийг бид сонссон Тийм болохоор манайд сайн судлаач шүүмжлэгч төрөхгүй байгаа нь сайн бүтээл ховор гэх шалтаг байх ч нөгөө талаас утга зохиолоо таниж ойлгохгүй өөрийнхөө мөн чанарыг нээгээгүй нээж чадахгүй байж олон нийтийг хамарч улиг дасал болсон өнгө хэлбэрийг цорын ганц зөв арга хэлбэр хэмээн мухардалтай холбоотой Хөв хөх тэнгэр цав цагаан цас гэж байдаг хэмээх үзэл бодлоосоо ангижрахыг хүсдэггүй үхширмэл үзэл бодлоосоо ангижрах хэцүү ч түүнийг давахгүйгээр цоо шинэ ертөнцийн үүд хаалгаар шагайна гэвэл аз дутна Хэлбэрийг үгүйсгэгчид тийм байх ёстой тийм байсан гэж цэцэрхэхээс өөр өнцөг өөр зүг чигээс ухаж төнхөхийг ухаангүй гэнэн тэнэг хэмээх нь үнэхээрийн андуурал . Дадал хэвшил болсон үхширмэл бодол сэтгэлгээнээс салж чадаагүйгээс болж шинэ содон хэлбэр утга уянгын гүн санаа жинхэнэ амт чанарыг төсөөлөхгүй ч түүнээ мэдрэхгүй насан турш бардамнасаар байх болно гэдэг аймшиг Утга зохиол урлагт жор байдаггүй ч өөрийн хуультай Яруу найраг ямар ч жоргүй юм чинь гээд юу бодож санаснаа эрээчин мухар сохроор зүтгэх гүтгэх цэцэрхэх мэдэмхийрэх уруу тонгоруу зөрүү буруу үг дүрслэл чихсэн уутаа толгой дээрээ сэгсчин гайхамшиг нээлт хэмээн хашгичах аливаа төөрөгдлөөс үүдэлтэй шүүмж гаргалгаа бүхэн ямар их гай гэм бач дагуулдийг бид өдөр бүхэн харж байна . Ер нь утга урлаг яруу найргийн тухай гүн бат мэдлэггүйгээр зөн билиг оюун ухааны өртөөн дээр гар өргөн зогсох амаргүй Ингэхээр шүлэг мэдэхгүй шүлэгчийн мэдрэмжгүй хүн шүүмж бичнэ гэдэг сохор хүн мэс засал хийж уралдааны замд тормозгүй машинаар давхихтай адил юм Тэр хүн хоосон цүнхээ юугаар дүүргэх вэ Энэ бүхнийг салган залах тэр билигтэнг урья . Ертөнцийн тархи зүрхийг эмчлэгч судлаач шүүмжлэгч та АЧТАН шүү Яруу найрагч Б Хүрэлтогоо

Монголын үнэн 2011 6.22.121
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
ihursgal (зочин)

huue hen ni uynii tuhai bicheed baigaa ni oilgogdohgui neg l ih niilemj ybaad baih uymaa. gevch unenii tuhai unen bichsen bololtoi gej muhus uhaanaar duhuulev bi...gehdee amidral gedeg unen bish bilee...

brbotw (зочин)

sn uu hervee ta uuriihuu blogiin haygiig manai blog deer bairshuulhiig husvel blog79.gblog.mn gej orood setgegdel deer bichej uldeene uuu
nickname ee bas

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)