Цэцэг оноогүй бороо : Зүрхний бичлэг
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Зүрхний бичлэг

Зүрхний бичлэг

Цаг хугацаа урьдынхаараа, өдөр хоногууд өнгөрөөд л

Гэхдээ өнөөдөр, өчигдөр, түүний урд өдөр миний хувьд эгэл жирийн өдрүүд биш байлаа. Гуравхан өдөр л чинийхээ дууг сонсохгүй, хайр татам тэр нүдийг харж чадахгүй байна гэдэг юу болохыг чи минь төсөөлж байна уу. Би яг л сүйрч байна.

Юун сүртэй юм, гуравхан хоног гэж үүҮгүй ээ, тийм биш. Ахиад ийм өдрүүд хэдий болтол үргэлжлэхийг би мэдэхгүй байна. Хүлээгээд л хүлээгээд л ...

Нүдний аягаар мэлтэлзсэн нулимсаа барьж тэвчих ямар хэцүү юм бэ. Өөрийн эрхгүй сул асгарлаа ч нэмэр алга. Энэ хотод чамайг байхгүй байгаа гэж бодохоор л амьсгал хүртэл боогдоод байх шиг. Миний сэтгэлд яг одоо юу болж байгааг над шиг солиортлоо дурлаж үзсэн хүн л ойлгох байх. Магадгүй энэ ертөнцөд надаас өөр ийм ТЭНЭГ хүн байхгүй ч байж мэднэ.

Анх чамтайгаа учирчихаад дэлхийгээр нэгБи хайртай хүнтэй болсон. Би аз жаргалтай байнагэж хашгирмаар санагдаж билээ.

Хэний ч билээ дээ, санахгүй байна.

Миний зүрх цэцэглэж буй алимны мод юм

Жимсээ даалгүй мөчир нь бөхийгөөстэйгээд энэ шүлгийг чамд уншиж өгч байсныг минь санаж байна уу. Чамд дурласан миний зүрх үнэхээр цэцэглэсэн юм шүү. Харин одоо энэ намрын модод навчсаа гээх шиг сэтгэл минь эзгүйрч байна. Зүрх минь одоо гунигаар дүүрэн. Бүр өвдсөн гээч

Өнөөдөр эмнэлэгт үзүүлэхээр очлоо. Зүрх өвдөөд гэтэл эмч:

-Зүрхний бичлэг хийлгэ гэж байна. Тэгэхэд, надад:

-Дурласан хүний зүрхний бичлэг ямар байдаг болдоо гэсэн хачин тэнэг бодол төрсөн шүү. Дараа нь, зүрхнийхээ бичлэгийг аваад харсан чинь чиний нэрний эхний үсэг зөндөө гарчихажХачин байгаа биз.

Улаанбаатарын гудамжаар навчис хөглөрөөд, энэ НАМАР бүгдийг аваад явчих нь. Ганцхан миний зүрхэн дэх чиний тухай дурсамж л үлдэх бололтой.

Харин чиний байгаа тэр газар модод гөлөглөөд, анхны бороо орж байгаа юм шиг л санагдах юм. Тэндэхийн охид чамд минь дурлачих вий дээТэгээд үсийг минь илээд суудгаа мартчих вий гэхээс би айж байна.

-Өө, ханын цаг зогсчихож. Харин одоо ЗҮРХ минь ЦАГ болчихсон юмуу даа.

Чаг чагчаг чаггээд л .... Чи минь байхгүй болохоор надад одоо зүрхний ч хэрэг алга. Цаг байхад л болно. Бас уруул минь

Б.Гүнжинлхам

2010.09.23

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Шувуухай

яагаад...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)