Цэцэг оноогүй бороо : Шүлэг
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Шүлэг

Голыг чинь зурсаар их удаан

Гоё нүднээс чинь тасрах

Ганц дусал нулимс шиг

Гомдол болон би буцах гэж байна

Зүрхэнд чинь зүс минь үлдэж

Урууланд чинь үнсэлт минь царцаж

Угтаа би чамд шингэнэ

Их ойрхон мөртлөө

Эрээд олохооргүй нууцлаг байх болно

Үнэндээ би залхаж байна

Үл мартагдах ганцхан болзолтой

Үхлийн элчийг дагаад

Өглөөний цаснаар би явлаа

Тэгсэн ч зүрх минь өвдөж байна

Тэнгэрт ниссэн ч

Газарт шингэсэн ч

Тэр л өдрийн ганцхан үнсэлтийг

Тийм халуухан тэврэлтийг

Гэрэлт гоё харцыг чинь

Гэхдээ хүнийх байсныг бүхнийг чинь

Би бас мартаж чадахгүй нь

Бие минь үгүй ч хайр минь үлдэнэ

Тэнгэр гялалзах оддун дундаас ч хайрлана

Тээр тэндээс сэвэлзэх салхиар үнсэнэ

Ямагт би чинийх л байх болно

Яг л сахиусан тэнгэр шиг

Б.Гүнжинлхам
start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
marey (зочин)

goe shuleg bnaa

gunjin lham (зочин)

nad ih teneg sanagdlaa

gl (зочин)

teneg shvleg bna

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)