Цэцэг оноогүй бороо : Анхны номын чинь чихэнд шивнэх мялаалгын үг
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Анхны номын чинь чихэнд шивнэх мялаалгын үг

Анхны номын чинь чихэнд шивнэх мялаалгын үг
Миний отгон шавийн минь нэг яруу найрагч охин Б.Урангоогийнхоо анхны номыг уншиж зүрхний үгээ шивлээ. Эрдэм номд гэгээрэхийн сацуу эрт ухаажиж хэрсүүжсэн утга уянгын олон шүлгүүдээрээ оюутан нөхдөөсөө ялгаран хошуучилж өөрийн өсөж торнисон нутаг ус өргөн түргэн урсгалт Хануй Хүнүй Цүүрийнхээ эгшиглэнтэй өрж тоглож эрхэлсэн бага насныхаа дурсамжтай эвлэг ухаалаг ур хийц сайтай уянгат нялх шүлгүүдээрээ уншигч олныхоо сонорыг мялааж анхныхаа номын хуудсыг дэлгэж байна.Б.Урангоо охины ихэнх шүлгүүд нь залуу нас хайр дурлалын дотоод мэдрэмж эмзэг эгшин ээдрээ зангилааг нх л эвлэгхэн өргөн цартай өөрийн иртэй өөдрөг уяхан шүлэглэжээ. Энэ нь ч цоо шинээр сонсогдож мэдрэгдэж байна. Яруу найргийн тансаг торгон мэдрэмж бас хөнгөн гуниг эмэгтэй хүний сэтгэлийн хөг эгшиг дэврүүн бодол хүсэл тэмүүлэл яг л тал нутагт дэлбээгээ дэлгэсэн олон өнгийн цэцэг шиг хаврын цэнхэр яргуй шиг эрэл сэрлийн шүлгүүд зонхилжээ. Бас ч богинохон насандаа үзсэн хагацал зовлон харуусал дуулийн хэлбэрээр бичигдсэн бол баяр баясгалангийн гэрэл гэгээ дууны аялгуугаар дурсагдах ажээ. Солонгын өнгө мэт тунсаг зураглал үүрийн гэгээ хайрын туяа нэвт шингэснээрээ энэ ном нь анхных гэхэд их л мэх цэгцтэй уншигчдын таашаалыг татахуйц болжээ. Талд зүүрмэглэн унтах нялх унаганы янцгаалт ахиг ахив ахинэхэн мөр бадгууд ирэх цагийн яруу дуудлагатай шинэ хандлага яах аргагүй мэдрэгдэж байна. Шавийнхаа найргийн хөлгийн торгон жолоо алтан дөрөөнд сэтгэлийн цагаан сүү өргөв.   Яруу найрагч   Ш Бадарч  2004 он 05.25
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
tselmeg (зочин)

shuud unshaad yaasan lag shavitai yum be gesen chini badarch gedeg baigaa gehdee goy hobbitoi yumaa taalagdlaa haaya orj garch bnaa kkk

кк (зочин)

кккккк би ч тэгж бодлоо ш дээ, энэ хүн мундаг юм, хаа сайгүй л явдаг болжээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)