Цэцэг оноогүй бороо : Алтан манжлагатай нарны говь
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Алтан манжлагатай нарны говь

Алтан манжлагатай нарны говь
 Алс холын газраас тааны айраг нь үнэртсэн
Амин гэгээн нар нь алтан нарны манжлагатай
Толгод бүхэн нь түүх илчлэх далдын далд улбаатай
Торгомсог  найрагт  хөг нэмэх ингэний уяхан буйлаатай
Нарийн өвсийг илбэх нь найргийн мэдрэмж төрүүлнэ
Найрын дугараа үүсгэж уртын дуунд уясах нь  эгэл говийнхны  амьдрал
Шамбалийн орны тэндээс эрээн солонго татах нь
Сайхан гэгээн илчээ түгээж байгаа нь тэр
 Шувуун шандын бэлд хөх зэрэглээ дайвалзах  нь
Хутагтын  нутагт байгалийн тууль хайлж буй нь энэ
Хүслийн уулын оройгоор  лам шувуу эргэлдэх нь
Халуун дулаан нутгаа эргэж яваа зураг
Хэн хэнгүй хайрлах нарны  сайхан нутгаа
Харийн хүнд өгөхгүй гэсэн  миний сэтгэлийн зурлага
Нарны гэгээн элчид бид дулаацдаг
Найман зовхистоо мөргөж би ариусдаг
Боржигины  бор толгодоо харж  би ухааждаг
Босоо төрсөн хуланг харж би тэнхээждэг
Хамаг дулаан илч бүхнээ танаасаа авсан
Хайрлах энхрийлэх ухааныг  би түмнээсээ  өвлөсөн
Л Содномдорж
start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
★Инээмтхий хүн ★

HAMRIIN HIIDIIN TUHAI IH SAIHAN BICHIJ, AYVSAATAI YUM AA, GOY BN

★Инээмтхий хүн ★

HAMRIIN HIIDIIN TUHAI IH SAIHAN BICHIJ, AYVSAATAI YUM AA, GOY BN

★Инээмтхий хүн ★

NEEREE BLOG CHINI UNENTASARHAI YUM AA, SHULEG BUTEEL GEEL
NADAD NEG TUS BOLOOCH
ENE IIM ULSAAS TEDEN HUN ORSON BN, GEH MET ZUILUUDIIG YAAJ HIIDEG YUM ZAAGAAD OGOOCH TEH U UU GUIJ BN

Шувуухай

Содномдорж гэсэн нэрийг хараал орж ирлээ

Selem

saihan shuleg...ene hunii Ogtorguin ochir gedeg nomiig hulgailj awsan hun oodlohgui eee.kkk

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)