Цэцэг оноогүй бороо : Уурлуулаад л явуулчихлаа даа, амрагаа би
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Уурлуулаад л явуулчихлаа даа, амрагаа би

Уурлуулаад л явуулчихлаа даа, амрагаа би

Уруухан л эргээд алхчихлаа даа, тэр минь

Уулс шиг дүнсийгээд хэцүүхэн л байгаа

Урсгал шиг оволзоод амаргүй л байгаа

Уйлаад л үлдлээ, амрагтаа би

Учиргүй л их гомдоод хоцорлоо, чамдаа би

Урсгаад л нэг гаргачихад амар л байх юм бол

Уймрахын хэрэг гэж юу байхав дээ, алдрайхан минь

Цөхрөл дагаад хагацна гэж бодогдоогүй

Цөөхөн учралдаа догдлоод л харамлаж байгаа нь тэр

Нулимсыг яг гав гашуун гэж амтлаж үзээгүй

Нуугаад ч яахав дээ, чинийхээ араас би зөндөө уйлсан

Уучлал гуйя даа... амраг минь

Утсаар аргадъя даа, араас чинь... алдрай минь

Чамайг явуулж чадахгүй ганцхан үнэн байхад

Чамаасаа явж чадахгүй дахиад нэг үнэн надад байна

Чамдаа би хайртай юм байна аа

Б Урангоо

.2011. 05. 30

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
Tumen (зочин)

Mash saihan shuleg baina daa. saihan bichjee hu

bh bh (зочин)

Цөөхөн учралдаа догдлоод л харамлаж байгаа нь тэр... genee. Tegeheer,tsuuhuun l uchirdag baih ni...! Yamar ih aztaigaa meddeggui ywaad l ogdog yamar azgui er we ter... Urangoo araas ni uilaad l hotsorson geheer neg l unemshimgui sanagdaad...Goo busgui uilj suugaa ni ch goyo haragddag baih daa.

Selem

Чамайг явуулж чадахгүй ганцхан үнэн байхад

Чамаасаа явж чадахгүй дахиад нэг үнэн надад байна

Чамдаа би хайртай юм байна аа
ene shulgiin amin suns n ene gurwn morondoo bn

Bodol (зочин)

Tiim um baina, saihan murtuud gelee. Ug ni saihan l shuleg baina daa, te

darkorbit doogii (зочин)

like nadad bas iim uchral bgaa ...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)