Цэцэг оноогүй бороо : Эрдэнэтээс шивэрсэн ″ Халуун бороо″
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Эрдэнэтээс шивэрсэн ″ Халуун бороо″

Хүүхдийн зохиолч Н. Одонхүү гуай далан насны дөрөө дээр зогсож буй буурал найрагч,  хүүхдийн сэдвээс өөрийг хөндөж үзээгүй гэдэг. “Хүрэн морь”-иор овоглодог Ч. Лхамсүрэн гуай түүний багш нь бөгөөд анхны шүлгүүдийг нь уншиж үзээд, хүүхдийн шүлэг бич гэж зөвлөж байсан гэдэг. Харин Н. Одонхүү ах маань  багшийнхаа итгэлийг алдаагүйгээр үл барам хүүхдийн шүлэг тэрлэсээр цал буурал болжээ.
Дорноговь аймгийн Сайншанд хотод амьдарч байхдаа “Аавын дуран” нэртэй анхны  номоо тэвэрч авсан бөгөөд, хамгийн сонин нь
 номын дэлгүүрт гэргийтэйгээ  явж байгаад, өөрийнхөө номтойгоо анх нүүр тулж байжээ. Учир нь Ч. Лхамсүрэн багш нь шавийнхаа шүлгүүдийг авч яваад, өөрт нь хэлэлгүй ном болгож хэвлүүлсэн байжээ.
Тун удахгүй хэвлэгдэх Н. Одонхүү ахын ном нь хүүхдийн шүлгийн мөртүүдээр дамжуулан томчуулын чихрүү бас үг чулуудна. Түүний “Гол” хэмээх шүлгэнд
Багачууд биднийг
Бараадаж урсана... гэсэн шүлгийн мөртүүдээс харагдаж байна.
- Өнөө цагт бид байгаль дэлхийтэй хүйтэн, хөндий харьцаад удаж байна даа хэмээн
содон найрагч ах маань ярих ба түүнийг анзаарч харснаа шүлгэндээ тэрлэж, буйд нутагтаа аж төрсөөр сууна. Бурханаас дээгүүр номоо зална, бас шүтнэ. Хааяахан хот орно. Их удахгүй уулаа санаад буцлаа гэж утас цохино. Алс холоос ирчихээд, өдөртөө буцах нь энүүхэнд... Өвөл, зунгүй монгол дээлээ өмсөнө. Монгол дээл моодноос гарахгүй гэж  цэцлэнэ. Айлд хоноход дээлтэй байх амар, нөмрөөд л хэвтчихнэ гэж гүдэсхэн ярина  Одон ах амандаа давтдаг үг  нь “Уран бүтээлч хүн бүр адилхан” гэх ба уран бүтээлчийин бүтээлийг  гоочлон ярьдаггүй.
Уран зохиолд өөр өөрийнхөө өнгийг гарга. Хүн гоочлон олиггүй үгс сэтгэлдээ бүү цуглуул гэж хэлнэ. Энэхүү алтан үгсүүд нь сэтгэлд нэгийг бодогдуулж, нөгөөг сануулна. “Халуун бороо” номонд орсон шүлгээс нь дурдвал:  
Тэртээ дорноос
Тэнхээт илчит тэрэг
Алтан нарыг ачаад
Айсуй яваа харагдлаа
 Хүүхдийн гэнэн сониуч зан төрхийг сэтгэлд ойртуулан бичиж чадах ба  байгалиас заяасан авьяас нь шүлгүүдээс үргэлж ханхална. БСШУЯ-ны сайдын тушаалаар,
гадаад хэлээр сургалт явуулдаг цэцэрлэг, бага сургуулиудад, Монгол хэлээр эзэмшвэл зохих дуу, шүлэг, ардын аман зохиолын жагсаалтыг гаргахад, Н. Одонхүү гуайн “Өвөө” шүлэг багтаж байлаа. Энэ л түүний насаараа шүлэг тэрлэсний шагнал болой. Одоо үед ч амар болж дээ. Шагнал эзнээ биш,  эзэн нь шагналаа хайдаг цаг ирсэн бололтой. Хоосон нэртэй шагналаас холуур тойрч
явна гэдэг ховор авьяастайн шинж гэж  би бодном...
Би нэгэн удаа Одонхүү ахад  “Би таван үгээр шүлгээ тэрлэдэг дээ” гэхэд, хариуд нь “Хүүхэд таван үгээр ярьдаг билээ” гэж бодол засаж билээ. 
Оюун билгийн Содонхүү
Онгод найргийн Цодонхүү
Орхон аймгийн "Год"онхүү
Олон олдохгүй Одонхүү... гэж Баянбууралаар авгайчлан дуудуулах  яруу найрагч
М. Жаргалсайхан нэгэнтээ өгүүлжээ.
Ахын номын санг сонжоод суухад зохиогчийн гарийн үсэггүй ном ховорхон билээ. Олны танил найрагч Эрдэнэт хотноо зочлохдоо гэрт нь ирж, номоо өгч, гарын үсгээ зурж байж... Ах ч олонтой явжээ. Хуучин социалист цагт “Хүүхдийн” гэж нэртэй зохиолчийг төр анхаарч, зохиол бүтээлийг хэвлэх, борлуулахад нь гар таталгүй оролцдог байсан.  Ирээдүйн үрсээ өсөж өндийхөд хүүхдийн зохиолч  нарын үүрэг ямар чухал гэдгийг төр мэддэг цаг үе байлаа. Хүмүүсийн сэтгэл юунаас ч юм өтгөрч, цаг хугацаа хаашаа ч юм яарна... Бамбарууш
                                               Хөөрхөн бамбаруушаа
                                               Хөтлөөд явлаа
                                               Огт явахгүй
                                               Ойчоод байлаа
                                               Суудлын машиндаа
                                               Суулгаад үзлээ
                                               Огт зүгээр
                                               Ойчихгүй явлаа
                                               Энэ удаа чамайг
                                               Хэнд ч хэлэхгүй
                                               Ахиад залхуурвал
                                               Аавд хэлнэ шүү

 “Аавын дуран” хүүхдийн шүлгийн номоо 1976 онд хэвлүүлж, тэрхүү анхны номоороо ах найрагч минь сэтгэлийн өнгөө олжээ. Буурал халимагтай найрагч ах Төмөр замчидын “Ган үзэг” найргийн наадамд уралддаггүй.  Учир нь  хүүхдийн зохиолд үнэнч үлдэх гэж тэр... Хааяахан мялаалгын шүлэг, хүүхдийн хоолойгоор уншиж байгаа харагдадгсан. Мань мэт хажууд нь угшил муутай морио гуядаад гуядаад гүвээ давалгүй бахардана.  Яах гэж хойшоо уралдах гэж цөс хөөрдөг байсан юм бол, одоо хэрнээ л ойлгомжгүй санагдана.   "Явуулын байшинтай" таны дэргэд би ч дээ дэрсний толгой ганхуулж чадахгүй салхи гэж бодох юм. Хүүхдийн зохиолч Н. Одонхүү  ах гурван зууныг элээх өдрүүд алгаа тосож байна. Та хүүхдийн шүлгээ тэрлэж, урагшаа алхахтун...!

2011. 09.11.
 Т. Эрдэнэбаатар  
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Selem

hun huniihee setgeliin gereld dulaatsaj hun hundee uguilegdeh hairlagdahiin shaltagtai horwood ingej heleh saihan bna. erdenebaatar tanaa eruul enh saruul saihan buhniig husen yorooy. utga zohiliig uul gewel orgil n tand oirhon bga...itgel huleelgew. selem n

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)