Цэцэг оноогүй бороо : Тэр бүсгүй
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Тэр бүсгүй

       Тэр бүсгүй

Тэр бүсгүйн нүд тэнгисийн өнгөтэй
Тэнгисийн шуурганы өмнөх шиг намуун харцтай
Тэр бүсгүйд дурлавал чи үхэж мэднэ
Тийм харцны гүн рүү живж мэднэ

Тэр бүсгүйн сэтгэл хавар шиг хэлбэргүй
Тэргэл сартай шөнө салхилах  шиг аальтай
Тэр бүсгүйг хайрлавал чи төөрч мэднэ
Тийм аалийг тэвчилгүй хальж мэднэ

Тэр бүсгүй гэхдээ эрхэм дээдэс биш
Эрхэм дээдсээс ч эрхэм тэр бүсгүйг
Эрхэмлэн хайлаж чадах нь би юм
Тэр бүсгүй гэхдээ...
                                                                        Л Ганзул
                   2011.03.08
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Selem

ene saihan shuleg bn. zul nertei gereltegch tand amjilt husye...hair aa gej. hun yamar uhaanaar durladag ch bish dee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)