Цэцэг оноогүй бороо : Нэгэн дурсамж
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Нэгэн дурсамж

Нэгэн дурсамж
Би 1980-аад оны эхээр аминдаа өөртөө л хэдэн мундаг шүлэг биччихсэн хамт ажилладаг ганц нэг уншиж өгнө. Тэд бид ч ямар уран зохиол мэдэх биш болж байна л гэх. Миний урмыг хугалахгүй гэсэндээ л тэгж хэлж байсан байх. Гэтэл манай цэргийн анги дээр нэг өдөр Ш.Сүрэнжав Т.Очирхүү гэдэг том зохиолчод ирж уншигч зохиолчдын уулзалт хийдэг юм байна. Тэд гоё гоё олон шүлэг уншлаа миний санахад Ш.Сүрэнжав ах "90 баатарын дууль" "Гар" зэрэг алдарт шүлгүүдээ Т. Очирхүү ах "Сэгс цагаан богдын хариу захидал" гэсэн шүлгүүд лав уншиж байсан санагдана. Уулзалт тарлаа. Ангийн захирагчийн өрөөнд зохиолчид ороод л дайлуулж байх шиг л байсан. Тэгсэн ангийн жижүүр намайг ирээд дуудлаа "чамайг захирагч дуудаж байна" гэв. Би захирагчийн өрөөнд орлоо. Гэтэл 2 том зохиолч суучихсан манай дарга нартай ид халуун яриа өрнүүлсэн улаа бутарцгаачихсан сууцгаана. Би ороод илтгэлээ. Гэтэл захирагч нөгөө залуу чинь энэ шүү дээ гэлээ. Тэгсэн Ш.Сүрэнжав гуай өө за шүлэг бичдэг үү за нэг хоёр шүлэг уншаатах гэлээ. Би лав 2-ийн зэрэг шүлэг унштал за за ойлголоо. Чи учраа сайн олоогүй байна. МЗЭХ-дээр залуу зохиолчидод зөвлөгөө өгдөг алба бий дарга нь Д.Урианхай байгаа биднийг оч гэсэн гээд очоорой гэлээ Би ч за гээд ёслоод гарлаа. Тэгээд л нэг өдөр зориглоод өнөөх Д.Урианхай зохиолчтой уулзахаар МЗЭ-ийг зорилоо 2 давхарт гараад хаяг харснаар Д.Урианхай гэсэн өрөөг таттал цоожтой байлаа. Хүлээх хэцүү явах хэцүү хэсэг эргэлзэн зогслоо. Гэтэл хажуугийн нэг өрөөний хаалга нь хагас онгорхой харагдлаа шагайтал Д.Цоодол ах ширээний ард сууж байна. Зориг орлоо. Урианхай гуай байхгүй байгаа юм чинь энэ Цоодол гуайд хэдэн шүлэг уншаатахъя болох болохгүйг нь хэлж өгөх байх хэмээн саналаа Дахин шагайж орох уу? гэлээ. Ор л гэж байна. Ороод л явчихлаа Цоодол гуай. За юу гэж явна гээд л асууж байна. Би ч зоригоо чангалсных Би хэдэн шүлэг бичдэг юм Урианхай  гуайг зориод иртэл эзгүй байна танд ганц хоёр шүлэг уншиж болох уу л гэлээ Цоодол гуай унш л гэлээ. Уншлаа би Эхлээд "Их монголын хүү гээд шүлэг дараа нь Улаанбаатар" гээд мундаг шүлэг уншаад дундаа орж явтал За  болно гэлээ. Юу гэх бол хэмээн түгшин зогстол Цоодол гуай Б.Явуухулангийн Улаанбаатарыг
Үүр хаяарах дорны цайлган цагаан сэтгэл
Үүдээ зочиндоо нээсэн танан цагаан буудал
Туулын эрэгт ургасан болрын мянган талст
Уулын дунд ярайсан тэнгэрийн мөнгөн заадал гэсэн юм Чи үүнийг давахгүй бол боль. Гэтэл би манараад явчихлаа. Тэгээд Цоодол ахьн өрөөнөөс яаж гарсанаа ч мэдэдгүй юм нэг мэдсэн автобусанд бөөн бодол болчихсон явж байсан юм Тэгээд л муу шүлэг бичиж болохгүй юм байна. Маш сайн шүлэг бичих ёстой юм байна гэж ойлгож билээ. Бүүр сүүлд би 1990-ээд оны эхээр Д.Цоодол ахтай аль хэдийнээ танил  болсон үедээ энэ дурсамжаа ярьтал Цоодол ах "Би залуучууд та нарыг өсөөсэй гэсэндээ л хэлсэн байх" гомдооё гэж хэлээгүй шүү дүү минь гээд үнсэж билээ. Энэ ахмадуудын хэлсэн хатуу үг лав л надад хэрэг болсон.            Г.Ишхүү
start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
MARINA (зочин)

ER HUN ZORIGTOI BOL CHONO CHASTAG ALDANA GJ...AJA AJA AMJILT

Жирийн нэгэн (зочин)

hehe huurhun zohiol bnsht

Selem

ishhuu ah hezeenii bilee neg yaruu nairgiin naadam deer ooriinhoo zohioson nuuts towchoonii hesgees unshij bilee.kkk. utga zohiliin uneheer sod awyastan ch bii bas sonirhogch ch bii. ene buhen niilj mongoliin utga zohioliin ai sawiig burduuldeg. ishhuu ah bolor tsomd deeguur dawhih heregtei shuu

Selem

Үүр хаяарах дорны цайлган цагаан сэтгэл
Үүдээ зочиндоо нээсэн танан цагаан буудал
Туулын эрэгт ургасан болрын мянган талст
Уулын дунд ярайсан тэнгэрийн мөнгөн заадал
ene chin magtuu bn shuu dee. ayur guain heldeg zarimdaa ortoi ch yum shig. sain zohiolchiin buh shuleg zohiol sain baidaggui shuu dee. unegnii us hurtel sortoi baihad sain muu bailgui dee.,.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)