Цэцэг оноогүй бороо : Шинийн арван таван нярайлах үүрээр
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Шинийн арван таван нярайлах үүрээр

Бүжин үрээ тэвэрсэн саран ээж 

Бүхий шөнө тэнгэр өргөж саравчилна

Үүрийн цолмон эцгийн цогтой алтан туяа

Үүлэн дээрх төрөх тасгийн цонхоор шумбана

Арван тавны мөнгөн шөнө тэнгэрийн дунд

Атгын чинээ цул харанхуй цухуйгаагүй

П Бөхбат

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Kuzko

Дажгүй мөр байна.

Зочин

hi huurhun blog bna my blog www.Tugal.tk

Зочин

Энэ Бөхбат тэгж байгаад тамтаггүй авъяастай нөхөр шүү. Та нар түүний Оросмаа гэдэг шүлгийг нь мэдэх үү?
Даашинзаараа нэг сагасан
Давстай талхны хөрөнгө
Энгэрээрээ дүүрэн мээмэнд
Эрчүүдихэлдэх нь архины мухлаг шиг
Ай Оросмаа
Тосгоноороо багтсан уруултай чинь
Толгойныхоо хундагыг тулгамаар аа
Сэрэл сэрээх сэргэлэн орос хулмас чинь
Сэтгэлийн талаар таанан бүлээн амьсгалтайяа
Ай Оросмаа
Намхан пийшин шиг пүнхийсэн
Номхон далай шиг цэлхийсэн
Охин шиг гэрлээгүй,эмгэн шиг бэлбэсэн
Ойн чөлөөн дэх өнчин гацаа
Ай Оросмаа
Нартад одоо чамтай ханилъя гэх нь үгүй ч
Нааш ир гэх халангар эрчүүд мундахгүй
Залуу даа чи хуялын тоогоо гүйцээ
Замдаа үнсэлцэнэ гэж маньд ганцыг үлдээ
Ай Оросмаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)