Цэцэг оноогүй бороо : Би сохорсон
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Би сохорсон

Би сохорсон 

Сөнөж буй ертөнцийг харах гэж                

нүд минь сохроогүй юм уу

Сөхөрч буй залуу эх орноо      

амьдаараа өвчүүлэхийг харах гэж                

нүд минь сохроогүй юм уу

Өвгөн зарааны өргөсөн завсар  

өлөн өт тарвалзахыг харах гэж                

 нүд минь сохроогүй юм уу  

Өндгөн доторх аалзны үр  

 өнө хорвоог харааж   

өтөлж гарахыг нь харах гэж                 

нүд минь сохроогүй юм уу

Далайн амьдрал амьтадаар  дутаж    

аргасан нүднүүд  нь    

асгарах  нулимсгүйг  харах гэж                  

нүд минь сохроогүй юм уу

Далавчгүй хөөрөх шувуудын тулаанд  

тэнгэр ульж  

газар гаслахыг харах гэж                  

нүд минь сохроогүй юм уу

Эх орноо бүрэлгэсэн    

Энэ цагыг харахгүй гэж

Нүд минь сохроогүй юм уу сохорсон 

Би сохорсон 

                                              М Отгонбаяр 2011 он    

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
Urwagch

пөөх.....

Eyeser (зочин)

пөөх.....

Жирийн нэгэн (зочин)

Сохор гэхээр нэг иймэрхүү юм буудаг юм уу? Нээрээ л гоё шүлэг байна ...

Nomio (зочин)

Ih gun untgatai goyo shuleg bainaa :). Amjit husie

"MRG" (зочин)

Like

Angir

Үнэхээр сайхан шүлэг байна. Бодит үнэн

MGL emegtei I.D (зочин)

unen unen , nice

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)