Цэцэг оноогүй бороо : Ижий минь зүүдэнд ирэхэд
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Ижий минь зүүдэнд ирэхэд

                   Ижий минь зүүдэнд ирэхэд
Ижий минь өдөр ирэхэд 
Гадаа их нартай 
Гараас нь хөтлөөд би 
Ижийгээ даган гүйнэ
Ижий минь нар байж 
Би балчир дэлхий нь байж
Ижий минь орой ирэхэд
Тэнгэр тод сартай 
Тэр сарны гэрэлд би 
Ижийгээ даган алхана
Ижий минь сар байж
Би битүү сэвх нь байж
Ижий минь шөнө ирэхэд
Одод их түгсэн
Оддын чөлөөнд би 
Ижийтэйгээн бурхадтай тоголсон
Ижий минь харин од байж
Би харавсан одны нь сүүл байж 
Ижий минь өглөө ирэхэд
Энэ хорвоо надаас 
Нар сар оддоо нуусан ч
Эгэл би үүрээр 
Зүүдээ манан
Ижийдээ эрхэлсээр...
                        М.Отгонбаяр    2011он 
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
◄░♥...๏̯͡๏✯Gala★tar✮`◕‿◕´...♥░► (зочин)

Amjilt all the best

Kuzko

B.Davaatserentei holbogdoj shulgees n tavihig sanal bolgoj bna
BI ALTAI KHOH CHONO
AMRAG SETGEL
NARAN SHARANTAIN UYANGA
zereg nomoo olond hurgesen ba odoo shine nomniih n shulguud belen bolood bgaa gesen

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)