Цэцэг оноогүй бороо : Тэмээний нулимс шиг эх орон
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Тэмээний нулимс шиг эх орон

Тэмээний нулимс шиг эх орон 
Тэнгис далай шиг энэ орчлонд 
Тэмээний нулимс шиг эх оронтой би 
Гадаад далай шиг энэ орчлонд 
Ганц дусал нулимс шиг эх оронтой би 
Ай миний ганц дусал эх орон
Ай миний ганц дусал нулимс 
Ээж минь чамд багтаж 
Ээжид минь чи намайг багтааж
Аав минь чамд багтаж
Аавд минь чи намайг багтаажээ
Тэнгис далай шиг энэ орчлонд 
Тэмээний нулимс шиг эх орон минь 
Тэнгэр чамд багтаж 
Тэнгэрт чи бүргэдийг багтааж
Газар чамд багтаж 
Газарт чи өвгөдийг минь багтаажээ
Тэнгис далай шиг энэ орчлонд 
Тэмээний нулимс шг эх орон минь 
Уулс чамд багтаж 
Уулсад чи гүн ухаарлаа багтааж 
Үүлс чамд багтаж
Үүлсэд чи үүсэл мөхлийг багтаажээ
Тэнгис далай шиг энэ орчлонд 
Тэмээний нулимс шиг эх орон минь 
Сар чамд багтаж 
Саран дотор чи гунигаа багтааж
Салхи чамд багтаж 
Салхин дотор чи талаа багтаажээ
Тэнгис далай шиг энэ орчлонд 
Тэмээний нулимс шиг эх орон минь
Өвс ногоо чамд багтаж 
Өвс ногоонд чи хайраа багтааж 
Өргөс чулуу чамд багтаж
Өргөс чулуунд чи халаа багтаажээ
Тэнгис далай шиг энэ орчлонд 
Тэмээний нулимс шиг эх орон минь 
Эх хэл минь чамд багтаж 
Эх хэлэн дотор минь чиний нэр багтаж 
Олон олон үрс чамд багтаж 
Олон олон үрсийн дотор чи багтжээ
Тэнгис далай шиг энэ орчлонд 
Тэмээний нулимс шиг эх орон минь 
Амраг бүсгүй минь чамд багтаж 
Амраг бүсгүйд минь чи үргэлжлэлийг минь багтааж 
Амь минь чамд багтаж 
Амин дотор минь чи хүүг минь багтаажээ
Ай тэнгис далай ч багтмаар 
Тэмээний нулимс шиг эх орон минь ээ... 
                                                                О.Цэнд-Аюуш           2011он
start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
Юунд ч Санаа Бүү Зов Амьдрал бол Шоу

гоё шүлэг байна

◄░♥...๏̯͡๏✯Gala★tar✮`◕‿◕´...♥░► (зочин)

like

Otgonjargal .M (зочин)

hi nadad blogiin talaar medeelel ugj tuslaach... bi anh udaa neej bga yum ldaa

v (зочин)

БИ ГАНЦХАН ЧАМАЙГ ХАЙРЛАХ ГЭЖ ЭНЭ ХОРВООД ТӨРӨӨГҮЙ!!!

Гана (зочин)

goy

Melody (зочин)

sain shuleg shuu

zaya (зочин)

үнэхээр гоё шүлэг байна

sukhbat (зочин)

g

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)