Цэцэг оноогүй бороо : -Цасны хүн -
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

-Цасны хүн -

-Цасны хүн -

Гал шиг халуун уруулаар үнсдэг хэрнээ зүрх чинь мөс шиг хүйтэн хэвээрээ..., гайхалтай хүн юм даа, чи. Үгүй ээ, гайхалтай биш уйтгартай ч юм уу. Чиний тухай бодох бүрийд гунигтай, бүр байж ядан бачимдмаар санагддаг. Тэгэх бүрийд чамд унаж үхэтлээ дурлаж, тэгсэн хэрнээ тэсгэл алдтал чинь дэргэдүүр чинь салхи сэвэлзүүлэн зөрж өнгөрмөөр санагдах юм.Ахиад л цас орж эхэллээ. Бүр лавсан орохыг нь яана гээ. Цас будрах өвлийн үдэш бүр чамайг ирээсэй гэж залбирдаг. Яг л ийм орой гараас чинь хөтлөөд хамтдаа алхахыг хичнээн их хүснэ вэ, цасны хүн минь. Зүрхний чинь нутагт үргэлж зөөлөн цас хаялж, өнө мөнхийн зудтай байдаг юм бол шив шинэхэн цас дээгүүр гав ганцхан мөр гаргах хүн нь би баймаар байна. Хайр гэдгийг огт мэддэггүй хүнийг хайрлаж үзвэл яадаг бол...Магадгүй, нэг л өдөр чиний зүрхэн дэх цасан дундаас ягаахан яргуй цухуйх ч юм билүү. Магадгүй ээ..., магадгүй.Эсвэл зүрх минь эгнэгт унтаж, дахиад би дурлахаа байж, дахиад би уйлахаа больж ч мэднэ. Яг л чам шиг зүрх сэтгэлгүй амьдарч, цасны бүсгүй болох ч юм билүү.  

Б.Гүнжинлхам

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
Gorgeous

мнннннннн тэгж болкүүшд

Золу (зочин)

энэ дэндүү хэцүү мэдрэмж

m (зочин)

iii huiten bna

ХөрШ

хммм

Runner

Гоя

badamlynhua (зочин)

gaw gants mor gargah hvn ni chi bh blnoo

◄░♥...๏̯͡๏✯Gala★tar✮`◕‿◕´...♥░► (зочин)

like

Namuugerel

ямар аймар мэдрэмжийн тухай бичээ вэ? дурлалын бачуурал энэлэн шаналал биш, бүр дурлаж болохгүй хүнд дурлах гээд, өөрийгөө дуралж болохгүй гээд хориод байгаа бачуурал, бахардал

Зүрх (зочин)

зугтах тусам тэмүүлдэг хүний сэтгэл...

Таалагдвал сэтгэгдэл үлдээнэ /★✿☆ Эдди★✿☆/ (зочин)

Би нэг ийм үг сонсож байсан юм байна. "Хайрлуулхыг хүсвэл, түүнээс зугт..."

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)