Цэцэг оноогүй бороо : Чиний үнсэлт намайг…
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Чиний үнсэлт намайг…

Чиний үнсэлт намайг…
Сүүлийн хэдэн өдөр зөвхөн чиний тухай л бодох боллоо. Санаанд оромгүй, гайхшрал, догдлол дүүрэн ганц үнсэлт. Яг л зүүд юм шиг.
Юу болоод өнгөрснийг би одоо ч ойлгоогүй хэвээр л байна. 
Яагаад…? Яагаад тэр өдөр би чамд үнсүүлсэн юм бол. 
Зүс танихаас цаашгүй л хүнд юунд хацраа өгөв дөө… Хаа нэг тааралдахдаа мэндэлдэг байл уу, бид. Үнэндээ тэр өдрөөс өмнө миний нүдэнд “торж” байгаагүй ээ, чи. Мэдээж энэ үг чамайг гомдоох байх. “Хэтэрхий цэмцгэр юм, бүр дэндүү ч байж мэднэ” энэ бол их эрт чиний тухай анх удаа бодож үзсэн минь. Түүнээс хойш бид хичнээн тааралдсаныг санахгүй байна. Миний анзаарснаас олон ч байж мэднэ. 
Харин одоо тэр өдрөөс хойших бүх зүйлийг би санаж байна. Яг л цоо шинэхэн хуанлийн хуудас бүрийг эхнээс нь нэг нэгээр нь өөрийн гараар таслан авч байгаа юм шиг. Өглөө бүр өнөөх хөгжилтэй бодолтойгоо инээмсэглэн алхдаг болчихлоо. Зүгээр л сэтгэл догдлоод… Харц дээгүүр.
Өөрийгөө эмэгтэй хүн гэдгээ илүү мэдрэх шиг, бүр онцгой бүсгүй гэх хөөрүү бодол төрөх юм. Онгироо байгаа биз. Намайг битгий зэмлээрэй, сэтгэлийн минь ертөнцөөр дүүрэн анхилуун сарнай дэлбээлчихээд би жаргалтай байна.

Намайг түүнд дурласан уу гэвэл би хэлж мэдэхгүй. Ахиад уулзах уу гэж асуувал бас л хэлж мэдэхгүй байна. Зүгээр л бүх зүйл гэгээхэн санагдаад...

Б.Гүнжинлхам

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
eki

unselt gdg bl mini huvid hamgin tom beleg

tuvshibaatar (зочин)

sa hairiin tvvhiig ehlvvleerei

Болормаа

Намайг битгий зэмлээрэй, сэтгэлийн минь ертөнцөөр дүүрэн анхилуун сарнай дэлбээлчихээд би жаргалтай байна. goy goy

Эдди л байхгүй юү (зочин)

Бүх юм сайхан болноо :)

Золка Золука

Amjilt hvsii daa

Гана

би бол нөхрийнхөө ганц үнсэлтээс бол анх дурлаж байлаа....

surtei yum (зочин)

yu ni surtei yum chamtai gants unath gej tegsen gej bod za

oki doki (зочин)

alaghan zurhnii itgel baijdee amidral jatgald mini nadtai uchirsan aldrai nasnii duulal baijee chi. emotionii namria tsenher boroo geed ene duund gardagyum. hari orond bgaa ch bi chmaig ger bultei bolson ch chamtai uchirsandaa bi aztai chamd hairluulsandaa bi aztai, uchirah tavilangui ch bi chamd hairtai hairt mini

zaya (зочин)

huwi dutsan durlalaar uwduj Huuriin chawhdas shig hug orj huwtssan dotroo shataj ywhad min Chi namaig toogoogvi Tegehed chi holiin hold galiin hor shig l baisan ... Shn l ugvvlel bn

Хармогү

яг л ийм мэдрэмж хамгийн сайхан тиймээ.. Шүргэлцээд л өнгөрөх мэт... Хэт шунахгүй, бас хэт хоосонгүй яг л ийм...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)