Цэцэг оноогүй бороо : Сүүлчийн удаа…
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Сүүлчийн удаа…


Сүүлчийн удаа…
Бүх зүйл ингээд л дуусчихлаа даа. Урд нь баярлаж догдолж, гүйх шахам хүрдэг байсан тэр газар руу зүрх дүүрэн гунигаа дааж ядан сүүлчийн удаа очлоо. Сүүлийн хэдэн өдөр сэтгэлээр минь үерлэж цэлэлзэх мөртлөө гадагшилахгүй байсан бүх л гомдлоо түүнийхээ энгэрт асгачихаад буцсан даа. Бүх л насаараа тэр нарийнхан жим дээр зогсоод л баймаар байлаа. Намайг ирж авахаас аргагүй болтол нь зогсоод л баймаар… Хэний ч сөрж гардаггүй тэр бүхнийг зөрөөд зүтгэхийг хичнээн хүсэв ээ. Гэхдээ яаж ч болохгүй зүйл гэж байдаг юм байна. Хичээх тусам хүйтэн чулуун хана мөргөөд буцаж байгаа юм шиг тийм хувь тавилан. 
Хичнээн их хайрлаа бол, хичнээн их харамлаа бол… Аргагүйн эрхэнд тэр худлаа хэлсэн. Гэвч бидний хэн хэн нь нэг л өдөр үнэнд гүйцэгдсэн.

Зүрх минь энэлэн шаналахыг мэдсэн, ингээд л хагацах өдөр хэзээ вэ гэдгийг мэдэж байсан ч шунан дурласаар л байсан даа бид бие биен дээ.

Б.Гүнжинлхам

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Эдди л байхгүй юү (зочин)

Сүүлчийн удаа гэдгээс л айж байна...

◄░♥...๏̯͡๏✯Gala★tar✮`◕‿◕´...♥░► (зочин)

like

Khan-So

harin th suulchiin udaa...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)