Цэцэг оноогүй бороо : Bolormaa Banid
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Bolormaa Banid

Сэтгүүлч яруу найрагч Бандийн Болормаа нь 1988 оны 02 сарын 8-нд Баян-Өлгий аймагт төрсөн. 2006 онд Өлгийн 10-н жилийн 2-р дунд сургуулыг төгсөж Утга Зохиол Нийгмийн Ажилтны Дээд Сургуульд урилгаар элсэн орсон. Анхны шүлгээ 3-р ангид байхдаа бичиж 5-р ангиасаа эхлэн өсввөр үеийн яруу найргийн “Хүрэл тулга” наадамд аймагтаа түрүүлэн улсын уралдаанд удаа дараа амжилттай оролцож байсан. 10-р ангидаа “Шүлгээр хэлхсэн сондор” нэртэй яруу найргийн тоглолт хийж, МАСЗХ-ы “Алтан-Од” медалиар шагнагдаж байсан. Мөн Түүх, Нийгэм судлал, Загварын олимпиадад амжилттай оролцож алт мөнгө хүрэл медаль хүртэж сургуулын болон аймгийн “Шилдэг сурагч”, “Авьяаслаг сурагч”-аар тодорч байсан. Оюутан байх хугацаандаа оюутны яруу найргийн “Янжинлхам”, “Уйдах завгүй оюутан нас”, “Эх орны дуулал”,”Алтан үзэг” зэрэг наадмууд болон нэр хүндтэй “Болор цом-25”наадмын хамгийн залуу яруу найрагч, түүнчлэн энэхүү наадамд удаа дараа амжилттай оролцож байсан. 2008 онд Монголын Зохиолчдын Эвлэлээс уламжлал болгон зохиодог “Анхны ном” уралдаан бүтээл нь шалгарч “Намайг эзгүйд” нэртэйгээр хэвлэгдэж олны хүртээл болж байсан.

МУСГЗүтгэлтэн зохиолч, яруу найрагч Ш.Дулмаа гуайн отгон шавь тэрээр яруу найргийн хоёр дахь ном болон хүүрнэл зохиолын нэг ном хэвлүүлэхэд бэлэн болоод байна. Уран бүтээлийн блогоор нь олон олон уншигчид зочилж санал сэтгэгдлээ үлдээдэг. 2010 оноос “БТВ” телевизид сэтгүүлч редакторын хажуугаар “Геологи Уул Уурхайн мэдээ” сонинд сурвалжлагч, өдгөө “Бат Бялхам Бүрэн” ХХК-д сургалт судалгаа хариуцсан менежерээр ажиллаж байна.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)